Гэр бүл,f-6 виз,зөвлөгөө

Bolortuya_ Uhaarliin duu

2018 оны 01-р сарын 06 Нийтэлсэн ger bul

38364_15156_844.jpg

38364_15156_844.jpg

   БНСУ-ын Хууль Зүйн Яам болон Прокурорын газартай хамтран 2017 оны 2-р сарын 20-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн нэгэн шинэ журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

   Уг журмын дагуу цагдаагийн ажилтнууд гар утсаараа дамжуулан тус улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхтэй болох юм.

   Ингэснээр тэд гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт хийж, шаардлагатай тохиололд түр саатуулах эрхтэй болж байгаа ажээ.

    БНСУ-ын Хууль Зүйн Яам болон Прокурорын газар хамтран гадаад иргэдийн үйлдэж байгаа гэмт хэргийн илрүүлэлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор, 2014 оны 5-р сараас эхлэн тус улсад удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэдийн хурууны хээ, оршин суух хаяг зэрэг мэдээллийг нэгтгэж эхэлсэн байна.

    Улмаар энэхүү бүртгэлийн системийг ашиглан гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт хийхээр болжээ.



Шинэ оноос эхлэн БНСУ~ын зарим салбарт хуулийн өөрчлөлтүүд мөрдөгдөж эхлэнэ.

1. 2018 оны 1сараас цалингын доод хэмжээ нэмэгдэнэ. Ажлын 1 цагийн хөлс 6470вон байснаас 7530 вон болж 16,4%-иар нэмэгдэж байгаа юм. Өдрийн цалингын хэмжээгээр бодвол 8 цаг ажилсан тохиолдолд 60240вон, сараар бодоход 1,573,770вон авах боломжтой болж байгаа.Уг хуулийн хэрэгжилт ганцхан дотоодын иргэн гэж ялгалгүй гадаад хүмүүст ч хамаатай болж байгаа юм. Цалингын доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой хувийн хэвшлийн байгууллагуудыг улсаас зарим тал дээр дэмжин ажиллахаар болсон.Ингэснээр уг цалинтай холбоотой асуудлыг цогцоор шийдэж өгч байгаа гэж хэлэхэд болно. Таны хувьд гэрээгээр ажиллаж байгаа бол ажил олгогчын зүгээс цалин хөлс нэмээгүй тохиолдолд хөдөлмөрийн яаманд шууд хандах эрхтэй гэдгийг санаарай

2. Мөн ирэх шинэ оноос эхлүүлэн ажилдаа явах, ажлаасаа тараад гэрлүүгээ харих замд ямар нэгэн осолд орсон бол "хөдөлмөрийн ослоор" хүлээн зөвшөөрхөөр болсон. Өмнөх хуулиндаа тухайн байгууллагаас хангасан ажлын автобус, нийтийн тээвэрт зорчиж байсан тохиолдолд хөдөлмөрийн ослоор хүлээн зөвшөөрдөг байсан. Харин 1сарын 1нээс эхлэн нийтийн тээвэр, хувийн машин, дугуй зэрэг ажилдаа ирж очихдоо ашиглаж буй матeриаллаг  зүйлсээс болж осолд орсон бол хөдөлмөрийн ослоор хүлээн зөвшөөрч зохих нөхөн төлбөрийг гаргуулан авахаар хуулиндаа заасан байна.

3. Мөн ирэх шинэ оноос эхлэн зам тээврийн хуулийг чандлан сахих хэрэгтэй болох нь . Ирэх 4 сарын 25 наас авхуулж согтуугаар машин барьсан тохиолдолд тухайн машины ачилтын зардалыг жолооч өөрөө төлөхөөр болсон. Ялангуяа эрхээ хасуулсан юмуу цуцлуулсан жолооч нар тусгай сургалтанд заавал хамрагдах хэрэгтэй .
Дээр нь нэмж хэлэхэд захиргааны зөрчил юмуу ямар нэгэн гэмт хэргийн сэжигтэн болж торгууль төлсөн тохиолдолд визний асуудалтай болох эрсдэлтэй тул байгаа газраа уг улсын хуулийг чандлан мөрдөхийг хүсьe.

Сэтгэлийн булаг Далантай Эрдэнэцэцэг

2017 оны 12-р сарын 20 Нийтэлсэн ger bul

2 berdee eejees ni

2017 оны 12-р сарын 20 Нийтэлсэн ger bul
buugaad  mordoh  orchlongiin  enehen  zaind

   burhanii  zursan  zurgiig  ovorloj  irehdee

   bum  bujignasan  hunii  enehen  orchlond 

   busdiin  bish  minii  ber  baihaar  torson  ohin  mini 

               aminaas  mini  ami  tasalj  chi  nadaas  toroogui  ch

               alag  uriin  mini  hani  bolohoor  chi  minii  ohin

               arvan  sar  teelguulj,  angir  uurgiig  mini  shimeegui  ch 

               amidral  urgeljluuleh , achiin  mini  eej  bolohoor  chi  minii  ohin

   odtoi  shoniin  tenger  dor  chamaig  buuveilj  noirgui  honoogui  ch

   odond  suu  orgoj  chinii  toloo  zalbirdag  bi  chinii  eej

   oodon  palaaj  dervuulsen  huuhed  nasiig  chin  medehgui  ch

   orgiluun  zaluu  nasiig  chin  burhand  daatgaj  morgodog bi  chinii  eej

               toorog  tavilangiin  zurgaar   barildlaga  barisan  ur  mini

               toruulsen  ohinoosoo dutuugui   hairaldag   shuu  eej  ni 

               tobhnoj  suurishsan     nutgiin  chin  tengert  zalbirch

               torson  odriin      bayariin  mendiig   suun  tsatslaar  ilgeelee..
https://www.facebook.com/Hair247page/videos/557846991214563/

СӨРӨЛТ ТҮМЭН-ӨЛЗИЙ-БАЙНА УУ-АЛЛО

2017 оны 12-р сарын 16 Нийтэлсэн ger bul

Жавхлан Баясгалан ХОС ОРЧЛОН khos orchlon

2017 оны 12-р сарын 16 Нийтэлсэн ger bul

ИРЭХ ОНД ХАМГИЙН АЗТАЙ БАЙХ ОРДУУД

2017 оны 12-р сарын 04 Нийтэлсэн ger bul

Хонины орд: Хонины ордныхонд энэ онд гайхалтай, сайхан үйл явдлууд дүүрэн байна. Ажилдаа амжилт гаргаж, санхүүгийн хувьд тогтвортой байх бол хувийн амьдралд таатай өөрчлөлтүүд гарна. Олон сонирхолтой хүмүүстэй танилцаж харилцсанаар ажил хэрэгт тань тус болж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бүх зүйл болдог цагтаа болох газартаа болно. Бүтээлч байдалд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Гэхдээ бүхий л шийдвэр зорилтыг бие даан хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Тохиромжтой мөч хүлээлгүй шийдвэртэй хөдөл. 2017 он ямар байх нь бүхэлдээ танаас шалтгаална. Харин од эрхэс зөвхөн танд чиглэл өгөх юм. Нэгээс наймдугаар сарын хооронд ачаалалтай ажилласныхаа дараа үүнийхээ хариуд санхүүгийн байдал эрс дээшилнэ.

Ажил:Ажил мэргэжлийн тал дээр бүх зүйл таатай байна. Албан тушаал ахих бөгөөд энэ байр сууриа бэхжүүлэхийг хичээгээрэй. Таны амжилтад хүн бүр баярлахгүй, атаархагчид араас чинь таныг унагах үйлдэл хийж болзошгүй. Тэдний үйлдлийг тоох хэрэггүй, зөвхөн урагшаа хар, танд од эрхэс тусална. Зугаа цэнгээнээс аль болох хол байж ихэнх цагаа ажилдаа зарцуул. Зорилтуудыг шийдэх уламжлалт аргаас татгалзаж, өргөн цар хүрээтэй сэтгэ. Ингэсэн тохиолдолд ажил хэрэг хялбархан бүтнэ. Бүх зүйлийг оны эхний өдрүүдээс эхэл. Нэг болон хоёрдугаар сард чухал гэрээ хэлэлцээр хийх, албаны уулзалт, зөвлөгөөн явуулах, шинэ ажил хайхад тохиромжтой. Есдүгээр сард материаллаг байдалд сайн өөрчлөлтүүд мэдрэгдэнэ.

Мөнгө: Энэ жил санхүүгийн байдал сайжирна. Зоос бүрийг хэмнэж, өөртөө таашаал цэнгэл төрүүлэхүйц зүйлсээс татгалзан, байнга зардлаа хянадаг үе өнгөрч. Мөнгөнд хандах хандлагаа эргэн харах цаг нь болсон. Хавар гэхэд л та санхүүгийн хувьд хөл дээрээ тогтох боломжтой болно. Намар хүртэл ажлаа солих хэрэггүй, одоо байгаа орлогын эх үүсвэрээ алдахгүй байх хэрэгтэй. Оны эхний хагаст өнгөрсөн жил дуусгалгүй орхисон төсөл ашиг авчирч мэднэ. Өмнө нь хийсэн ажлынхаа төлөө өгөөмрөөр шагнуулж ч мэдэх юм. Наймдугаар сар хүртэл холбоо мэдээлэл, эрүүл мэнд, үйлчилгээний салбарынхан материаллаг тал дээр найдвартай бат бэх суурьтай байна. Есдүгээр сард бусадтай хамтран ажиллаж, уран зохиол, уран сайхны чиглэлээр хамтарснаар санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн хуульч, стилист, гоо сайхны мэс засалч болон гоо сайхны чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн ажил хэрэг ч сайн байна.

Хайр дурлал, гэр бүл: Таны нас, гэр бүлийн байдлаас үл хамааран та хайр дурлалд умбана. Романтик болзоо, цэцэг, сайхан харилцаагаар дүүрэн байна. Өвөл хавар энэ төрлийн мэдрэмж дүүрэн байна. Харин зун энэ бүх сайхан өрнөлд таагүй зүйл учирна. Ердөө л та жижиг сажиг зүйлд хэт их анхаарал хандуулсны улмаас хардаж, хосоо гомдоож болзошгүй. Таны хардалт ихэвчлэн ямар ч үндэслэлгүй байх тул та хоёрын харилцаанд сэв сууж мэднэ. Тиймээс биеэ барьж, тоглоом шоглоомоор ч хардаж байгаагаа илэрхийлэх хэрэггүй. Харилцаагаа, аз жаргалаа хайрла. Хонины ордын зарим хүмүүс энэ жил ээж эсвэл аав болж магадгүй.

Үхрийн орд: Энэ онд нөхцөл байдал яаж ч эргэлээ гэсэн гуних шалтгаан гарахгүй. Урьд хожид байгаагүй бүтээлч өндөрлөгт хүрэхийн дээр мэргэжил дээрээ хязгааргүй боломж авьяасаа нээн харуулах болно. Үүн дээр нэмээд хувийн амьдралд гарах олон таатай гэнэтийн бэлгүүдийг нэмбэл бүх зүйл сайхан болно. Гэхдээ та идэвх зүтгэл гаргахгүйгээр эдгээрээс аль нь ч болохгүй гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Өмнө нь олж авсан мэдлэг чадвар, өөрийн төдийгүй бусдын туршлага хэрэг болно. Удирдлага болон нөлөө бүхий хүмүүсээс тусламж ирнэ. Шийдэмгий, зоригтой зан чанар өрсөлдөгчдийн дундуур толгой өөд алхан өнгөрөх боломж олгоно. Ажил хэргээ тайван, эргэлт буцалтгүй гүйцэтгэж, жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Боловсрол, хууль зүй, гадаад харилцаатай холбоотой ажил эрхэлдэг хүмүүст илүү таатай. Түүнчлэн бизнес эрхлэгч болон чөлөөт уран бүтээлчид ч таатай байна. Жилийн дунд үе болон төгсгөл үе илүү амжилттай байна.

Ажил хэрэг: Оны эхний хагаст сүүлийн гурван жилд төлөвлөж, түр хойш тавиад байсан төслүүдээ хэрэгжүүлэх бат бэх суурь тавих боломж гарч ирнэ. Үүний зэрэгцээ ажил дээр таны байр суурь бэхэжнэ. Энэ байдлыг тогтоон барихыг хичээгээрэй, учир нь зуны сүүлээр байдал өөрчлөгдөж зарим зүйлд санамсаргүй өөрчлөлтүүд гарч мэднэ. Шийдвэр гаргахын тулд уян хатан байх хэрэгтэй. Нэг л шийдлийн араас зүтгээд байх биш тойрч гарах арга зам, буулт хийх хувилбаруудыг бодож үзэх хэрэгтэй. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх эсвэл шинэ ажил хайж байгаа хүмүүс сурган хүмүүжүүлэгч, багш, дизайнер, зар сурталчилгаа бүтээгч гэсэн мэргэжил сонговол тустай. Эдгээрээс сонголтоо хийснээр мэргэжлийн ажилдаа амжилттай байхын дээр санхүүгийн тогтвортой байдалд хүрэх боломжтой. Нэгдүгээр сараас зургаадугаар сарын эхэн хүртэл харилцан ярилцах, ажил хэргийн хэлэлцээр хийх, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хамтран ажиллах гэрээ байгуулахад хамгийн тохиромжтой үе. Гадаад харилцаа, гадаад дахь холбоо сүлбээ бүхий л эхлэлд тус болно.

Мөнгө санхүү:Үхрийн ордныхон зардал их гаргана, үүнд бэлэн байгаарай. Энэ нь өвлийн саруудад л мэдрэгдэж эхэлнэ. Таны эрэлт, хэрэгцээ өссөнтэй холбоотой. Ийм нөхцөлд өр тавих, зээл авах, мөрийтэй бооцоот тоглоомд азаа үзэхээр шийдэх зэрэг эрсдэлүүд гарч мэднэ. Таны хувьд мөнгө санхүүгийн хүндрэлтэй байдал түр хугацааных, нэг их удахгүй энэ байдал хэвийн болно. Тиймээс өөрөө олж байгаа мөнгөндөө тааруулан даруухан амьдарч, ялангуяа өвлийн сүүл, хаврын эхээр хэмнэлттэй амьдрахыг од эрхэс зөвлөж байна. Үнэхээр мөнгө үрэхгүй л бол тэсэж чадахгүй байгаа бол удаан эдэлгээтэй үнэтэй зүйл худалдаж авах нь зүйтэй. Эсвэл гэрийн тавилга, ахуйн цахилгаан хэрэгслээ шинэчилж, гэртээ засвар хийгээрэй. Энэ бүхнийг өөрийнхөө мөнгөөр л зохицуулах хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд ойрын хамаатан саднаасаа тусламж хүсч болох юм. Гэхдээ тэдний сайхан сэтгэлийг ашиглаж, хэтрүүлж болохгүй.

Хайр дурлал:Хайр дурлалын хувьд бүх зүйл сайхан байна. Ганц бие хүмүүсийн гэрт аз жаргал ирж, урт удаан байх болно. Өнгөрсөн жил үүссэн мэдрэмж, гайхалтай роман болж, улмаар хайр дурлалын чухал харилцаа үүснэ. Харин ийм мэдрэмж байгаагүй ч гэсэн энэ жил гайхалтай учралуудаар дүүрэн байна. Оны ямар ч үед энэ мэдрэмж тохиож мэдэх бөгөөд наймдугаар сарын сүүлээр хайртай хүнээ олно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд уужуу тайван, нэгнээ ойлгосон сайхан сэтгэгдлээр гэр бүл дүүрэн байна. Та гэр бүлийнхнээ илүүтэй анхаарч, халамжлах хэрэгтэй гэдгээ ойлгоно. Энэ онд чухамхүү та гэр бүлийн сөргөлдөөн, үл ойлголцлыг зохицуулах үүрэгтэй хүн байх болно. Түүнчлэн гэр бүлийн бүхий л ажил хэрэг дээр манлайлах үүрэгтэй. Хүүхдүүд тань сурлагадаа сайн, дуулгавартай байж таныг баярлуулна. Мөн хүүхдүүдийн шинэ авьяас чадвар илэрч мэднэ. Зуны амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй.

Ихрийн орд: Энэ жилийн хувьд хамгийн эмзэг сэдэв нь ойр тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаа байна. Таны зан байдал эсвэл бусад хүмүүсийн үг үйлдэлтэй холбоотой сүүлийн хэдэн жилд хуримтлагдсан асуудлууд үе үе гарч ирнэ. Үүнийг шийдэх цаг нь болсон. Шийдлийг та өөрөө л хайж олно. Та ажил дээрээ болон ойр дотнынхонтойгоо харилцахдаа эелдэг, найрсаг байдаг ч энэ нь хэнд ч ямар ч ашиг авчрахгүй байгааг та анзаарна. Та өөрийн үнэ цэнийг жинхэнээсээ ойлгож үүнийгээ ойр тойрныхондоо таниулна. Энэ үеэс эхлэн ажил хэрэг хурдацтай хэмнэлээр өрнөж, оны эцэс гэхэд таны амжилтыг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь мөнгөн орлогод нөлөөлнө. Гэр бүлийн амьдралд ч мөн өөрчлөлтүүд гарна. Та дахин бусдаас хараат бус байр суурьтай болсон нь бүх хүнд таалагдахгүй. Гэхдээ хүмүүст таалагдахгүй байлаа гээд өөрийн зарчмаас ухарч болохгүй. Тэд таныг удахгүй ойлгож, тань дээр эргэн ирнэ.

Ажил хэрэг: Оны эхний гурван сард ажил хэрэг хэвийн голдрилоор явна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг яв цав биелүүлэн, илүү ч гарахгүй дутуу ч байхгүй байсаар эцсийн бүлэгт та бусдын байран дээр ажиллаж байгаа мэт санагдан өөр ажил хайна. Энэ нь ч зөв алхам. Өөртөө итгэх итгэлээ дахин олж аван, итгэл үнэмшлээ баталгаажуулж, авьяас билгийнхээ шинэ боломжуудыг нээхэд тустай. Ялангуяа хөгжим, театрын чиглэлийн мэргэжилтэй ихрийнхэнд энэ илүүтэй хамаарна. Гэхдээ таны мэргэжил техник, шинжлэх ухаантай холбоотой байсан ч уран бүтээлийн элементүүдийг шингээж өгөхөд гэмгүй. Ажлын байр хайж байгаа хүмүүст зорилгоо тодорхойлж, мөнгө, дуртай ажил хоёрын аль нь илүү чухал вэ гэдгийг шийдэхийг зөвлөж байна. Энэ онд авьяас билгээ хүлээн зөвшөөрүүлж, цаашид авьяас чадвараа амжилттайгаар хэрэгжүүлэх сайхан боломжууд гарч ирнэ. Интернет технологи, эрчим хүчний салбарт мэргэшсэн хүмүүс санхүүгийн тал дээрээ илүүтэй анхаарах хэрэгтэй.

Мөнгө санхүү:Урлаг, соёл, хөгжмийн боловсрол, хүүхдийн эрүүл мэнд, сувиллын байгууллага зэрэгтэй холбоотой мэргэжил салбарынхан мөнгө санхүүгийн хувьд илүүтэй одтой байна. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь ч мөн амжилт дагуулна. Өв хөрөнгө өвлөх эсвэл томоохон хожил хожсоноор нэмэлт орлого олох боломжтой. Ер нь ч энэ жил таны амьдралд санхүүгийн байдал тогтвортой байна. Яг л илбэт цурхайн тушаалаар гэдэг шиг хэрэгцээтэй үед хэт их хичээл зүтгэл гаргалгүйгээр мөнгө олж чадна. Гэхдээ ийм азтай байлаа гээд тайвширч, алгуурлаж болохгүй, сайтар бодоогүй худалдан авалт, жижиг сажиг зүйлд зардал гаргахгүй байх хэрэгтэй. Энэ зөвлөгөөг дагаж чадахгүй бол санхүүгийн тал дээр бага зэргийн хүндрэл гарснаар үүнийг нөхөх гэж ихээхэн цаг хугацаа хүч хөдөлмөр шаардагдах болно. Та маш хурдан ашиг олох зорилгоор ямар нэг байгууллагад их хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт хийхээр шийдэж магадгүй. Танд сануулахад од эрхэс ийм алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Их хэмжээний алдагдалд орох магадлалтай.

Хайр дурлал:Хайр дурлалын талбарт сэргэн мандалтын үе ирж байна. Хоёрдугаар сараас энэ үе эхлэх бөгөөд бүх насныханд хамаарна. Гэр бүлийн хосууд ч хэдийнэ мартсан халуухан харилцаа, мэдрэмжээ сэргээх бол ганц бие ихрийнхэн анхны хайртайгаа учирч, дахин ухаангүй дурлах магадлалтай. Эсрэг хүйсийнхэн таныг ихээхэн сонирхоно. Найрсаг үгс, сээтэгнэл, дурлалын тоглоом зэрэг нь нэг хэвийн уйтгарт өдрүүдэд шинэ тод өнгийг нэмнэ. Хэн ч энэ онд ганцаардахгүй. Хэсэг хугацаанд толгой эргэтлээ дурлалдаа шатаж, сэтгэл хөдлөлдөө хэт автаж мэднэ. Гэлээ ч үүнд санаа зовних хэрэггүй. Зун гэхэд та ухаалгаар бодож сэтгэн, гэр бүлийн хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болно. Залуу, ганц бие ихрүүдийн хувьд хувийн амьдрал нь мөн л сайнаар өрнөнө. Хоёрдугаар сараас эхлэн намар хүртэл романтик учрал, болзоо, гайхалтай аяллуудаар дүүрэн байна. Энэ эрч хүчтэй хэмнэл дунд тантай амьдралаа холбоохоор шийдэх хүн гарч ирнэ.

Мэлхийн орд: Таныг сонирхолтой үе хүлээж байна. Олон зүйл таны амьдралаас нэг мөр явна, гэхдээ үүнд харамсах хэрэггүй. Таны амьдралаас гарсан зүйлийн оронд ирсэн шинэлэг зүйлс амьдралын бүхий л талбарын ирээдүйг баталгаажуулах болно. Ойрын хамаатан, найз нөхөд, хөршүүдтэйгээ харилцах харилцаанд ихээхэн өөрчлөлт гарна. Мөн ажил, хувийн хэрэгт ч таатай өөрчлөлтүүд гарна. Та стандарт бус нөхцөл байдалд ч яв цав, хурдан шийдвэр алхам хийх шаардлагатай болно. Хувь тавилан танд шинэ өндөрлөгт хүрч, бусдын олж чадаагүй амжилтыг олох боломжийг олгож байна. Тиймээс бүх нөөцөө шавхаж, аз жаргалынхаа төлөө зоригтой тэмцэх хэрэгтэй. Өвөл болон хаврын эхээр хуучин найз нөхдийн дэмжлэг авч, хэрэгцээтэй мэдээлэл цуглуулан, бусдаас туршлага судлаж өөрийгөө бэлд. Дөрөвдүгээр сард бие бялдар, сэтгэл санаагаа сэргээхийн тулд бага зэрэг амарч, харин зуны цагт зорилгодоо хамаг анхаарлаа хандуулан, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Есдүгээр сар гэхэд бүхнийг амжуулсан байх ёстой, харин 12 дугаар сар гэхэд та 2017 оны амжилтуудаа нүүр бардам тэмдэглэхүйцээр хөл дээрээ бат бэх зогссон байна.

Ажил хэрэг: Энэ жил ажилгүй сууна гэж байхгүй. Таны туршлага чадвар томоохон компаниудад эрэлт хэрэгцээтэй байх болно. Урлаг, спорт, гадаад харилцаа, алсын тээвэрлэлттэй холбоотой салбарт илүү таатай байна. Та энэ жил анхаарал хайр татам байх бөгөөд таны сэтгэл татам байдлын өмнөөс сөрөх хүн олдохгүй л болов уу. Гэхдээ таны амжилт найз нөхдийн төдийгүй атаачдын тоог ч нэмнэ гэдгийг анхаараарай. Тэвчээртэй байж өдөөн хатгалгад өртөхгүй байх хэрэгтэй, ямар ч үед тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ онд та өөрөө болон таны гэр бүлээс чухал зүйл гэж үгүй. Маш хялбархан хүрсэн мэт санагдах ажлын амжилт ялалт ч үнэн хэрэгтээ тасралтгүй, чармайж хөдөлмөрлөсний үр дүн байх болно.

Мөнгө санхүү: Энэ жил зүгээр сууж байгаад амар хялбараар их хэмжээний мөнгө олчихно гэж найдах хэрэггүй. Зоос бүрийг маш их хөдөлмөрөөр олно. 11-12 дугаар сард санхүүгийн байдал хүндэрч мэднэ. Мөнгөндөө хэмнэлттэй хандаж, дэлгүүр хоршоогоор хэсэх, зугаа цэнгэлд мөнгө зарцуулах дургүй болно. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахыг хүсвэл мөнгөтэй холбоотой асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө мөнгөөр бүхнийг болгохыг хичээ, өр зээл тавих хэрэггүй. Өр шир тавьснаар буцааж өгөхөд ихээхэн асуудал гарч мэднэ. Өөр нэгэн нууцыг задлахад мөнгөний талаар санаа зовниж, бодох нь бага байх тусам мөнгө өөрөө тань дээр ирнэ. Ялангуяа хоёр, дөрөв, 10 дугаар саруудад санхүүгийн хувьд ээлтэй. Оюун санаа, хүмүүнлэгийн ажил, хэвлэл мэдээлэл болон алсын тээвэрлэлтийн үйлчилгээний салбарынхны хувьд мөнгө санхүүгийн нөхцөл байдал таатай байна.

Хайр дурлал гэр бүл: Гэр бүлтэй мэлхийнхний хувьд энэ онд хайртай, дотны хүмүүсийг таныг баярлуулна. Өнгөрсөн жил харилцаа мэдрэмж дээр бага зэрэг хөрсөн, хурцадсан, эргэлзээ төрүүлсэн зүйлс гарч байсан бол энэ оны хавар эдгээр таагүй зүйлс ул мөргүй алга болно. Энэ нь гэр бүлийн таатай уур амьсгал, халамжаас үүдэлтэй. Ганц бие мэлхийнхний хувьд хайр дурлалын талбарт ихээхэн өөрчлөлтүүд гарна. Үйл явдал ч эрчимтэй өрнөнө. Эмэгтэйчүүд нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын нэгний хооронд ирээдүйн ханьтайгаа учрах магадлалтай. Од эрхсийн ивээснээр бүх зүйл болбол 10, эсвэл 11 дүгээр сард хурим товлогдож мэднэ. Эрчүүдийн хувьд бага зэрэг хүлээх хэрэгтэй болох нь. Гурваас дөрөвдүгээр сард сонирхолтой, сэтгэл татам эмэгтэйтэй учирч мэднэ, гэхдээ энэ бүсгүй зөвхөн сайн, үнэнч анд болж мэднэ. Харин есөөс аравдугаар сард яг л хүсэн хүлээсэн, он удаан жил амьдралаа холбоход та бэлэн байх цор ганц, давтагдашгүй эмэгтэйтэй учрах болно.

Арслангийн орд: Арслангийн ордныхонд энэ онд гэнэтийн, томоохон өөрчлөлтүүд гарна. Шинэ найз нөхөд олонтой болж, ажлын чиглэл өөрчлөгдөж, хайр дурлалын харилцаа ч шинэчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхнийг багахан хүлээх хэрэгтэй болно. Эхлээд хуучны өр, хариуцлагаа дуусгаж, 2015 оны намраас бодож төлөвлөсөн ажил, төслүүдээ сайтар цэгцэл. Нэг болон хоёрдугаар сард хуучин алдаа эндэгдлүүдээ залруулахад тохиромжтой үе байх болно. Дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн янз бүрийн салбарт өөрийгөө туршиж үзэхэд гэмгүй. Өрсөлдөгчдийн таагүй үйлдлүүдийг бүү тоо. Таны өмнө тодорхой зорилт байгаа. Зун гэхэд шийдвэрлэгдээгүй асуудал, тодорхойгүй харилцаа гэж байх ёсгүй, бүгдийг шийдвэрлэ. Зуны үеэр гэрээсээ удаан хугацаанд хол байж магадгүй. Гадаад улс руу албан томилолтоор явна, энэ таны хувьд цалин хөлс өсөх боломжийг бий болгоно. Гэхдээ мөнгө хэт их үрэх хэрэггүй, санхүүгийн саналуудад болгоомжтой ханд. Арван хоёрдугаар сард од эрхэс ивээх хүртэл томоохон хэмжээний худалдан авалтыг хойшлуулах хэрэгтэй.

Ажил хэрэг: Энэ он хүндхэн ч , сонирхолтой байна. Албан тушаалын шатаар аажмаар ахих эхлэл тавигдана, мөн таны чадварыг өндрөөр үнэлж мэднэ. Ялангуяа анагаах ухаан, уран бүтээл, дизайн архитектур, үсчний үйлчилгээ болон гоо сайхан амьдралын эрүүл хэв маягтай холбоотой салбаруудад илүүтэй ээлтэй байна. Гэхдээ бусад салбарынхан ч ажилдаа илүүтэй анхаарал хандуулбал таатай байна гэж од эрхэс зөвлөж байна. Түүний зэрэгцээ хамт ажиллагсдадаа эелдэг, анхаарал халамжтай ханд. Хамт олон дундаа найрсаг уур амьсгал бүрдүүлж, итгэлцэл, нэгнээ хүндэлсэн халуун дулаан уур амьсгалыг үргэлж дэмжиж яваарай. Ингэснээрээ та хамт олноосоо хүндэтгэл хүлээхийн дээр удирдлагаасаа шагнал урамшуулал авах гээд нэг сумаар хоёр туулай буудах боломжтой. Арслангийн ордын удирдагчид буулт хийж сурах хэрэгтэй. Ингэснээр ажилтнууд болон ажил хэргийн түншүүдтэйгээ харилцахад тустай.

Мөнгө санхүү: Жилийн туршид санхүүгийн тал дээр өөрийгөө бүрэн хангахуйц байх хэрэгтэй, томоохон өр зээл тавих хэрэггүй. Мөнгө санхүүгийн тал дээр амжилттай, одтой яваагаа бусдад гайхуулсны хэрэггүй. Атаачид хэзээд таны хажууд байна. Гэртээ их хэмжээний мөнгө хадгалах хэрэггүй. Байнга хянуур болгоомжтой бай, учир нь 2017 онд санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой хандахгүй бол “хавханд орж” мэдэхээр байна. Маш бага хэмжээний мөнгийг ч зээлэх, бусдад зээлдүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгөний зээлтэй холбоотой асуудал материаллаг төдийгүй сэтгэл санааны хувьд хохиролтой байх болно. Сайтар бодож, нарийн төлөвлөж гаргасан шийдвэр санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлнэ. Мэдээж гар хумхилгүй хөдөлмөрлөвөл он удаан жил санхүүгийн байдалдаа санаа зовнихгүй байх үндэс суурийг бий болгоно. Гэхдээ зугаа цэнгэл, тансаг хэрэглээнээс татгалзах шаардлагатай болно. Хавар нөлөө бүхий хүмүүстэй танилцаж мэднэ.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын талбарт онцгой өөрчлөлт гарахгүй. Оны эхээр хардалтаас болж бага зэргийн хэрүүл маргаан үүсч болзошгүй. Үүнийг хэт эмзгээр хүлээж аван байдлыг хурцатгах хэрэггүй. Таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс л таны энэ араншинг тэвчин гарч чадна. Өвөл дуусмагц, бүх зүйл тайван болж, таны сэтгэл санааны байдал хивэндээ орон, өмнө нь байж боломгүй мэт том асуудал мэт санагдаж байсан зүйлс үл ялих, инээдтэй асуудлууд байсныг ухаарна. Эмэгтэй арслангууд энэ жил гадаад төрхдөө илүүтэй анхаарах хэрэгтэй. Өөрийгөө үе үе өөрчил, ингэснээр хайртай хүнтэйгээ харилцах харилцаа улам сонирхолтой болно. Дөрөв, зургаа, наймдугаар сард өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гэр бүлтэй арслангийнхан зан аашаа эргэн нэг харж, өнгөрсөн үед хийж байсан үйлдэл бүрээ сайтар эргэн бодох хэрэгтэй. Хань ижлээсээ нууж явсан “залуу насны алдаа” илэрч болзошгүй, энэ тухайгаа ханьдаа хэлэх хэрэгтэй. Хайртай хүн чинь бусдаас биш харин танаас энэ тухай сонссон нь дээр.

ОХИНЫ ОРД: 2017 оны бүхий л үйл явдлын үндэс суурь нь 2015 оны намар тавигдсан байх болно. 2017 оны есдүгээр сар хүртэл та өмнөх оны ажил хэргүүдээ гүйцээж, шинэчлэн хийх шаардлагатай болно. Гэхдээ таныг Бархасбадь гариг ивээх тул энэ бүхнийг хийхэд хүнд санагдахгүй. Энэ гариг танд хэрэгтэй бүхнийг чинь өгөх болно, гэхдээ та хөлсөө гартал ажиллах хэрэгтэй. Ялангуяа таны мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаас олон зүйл шалтгаална. Арвич хямгач байж, мөнгөө зөв зарцуулан, томоохон зардал гаргахаасаа өмнө сайтар бодоорой. Ирээдүйтэй ажил хэрэгт мөнгөө оруулах нь зүйтэй. Гэхдээ энэ чиглэлд ажлаа эхлүүлэхээр бол зун болтол хүлээ. Өвөл, хаврын цагт сайн амарч аваад, хэрэгтэй мэдээлэл цуглуулан, боломжоо сайтар үнэлж дүгнэ. Энэ үед танд шинэ танилууд гарч ирнэ.

Ажил хэрэг: Үе үе ажилд саатал гарч ирнэ, гэхдээ оны эхнээс л ажил хэрэг сайжрах шинж тэмдэг мэдрэгдэнэ. Ажил хэргээ нээх, байр сууриа бэхжүүлэх, албан тушаалын шатаар ахихад тохиромжтой цаг. Хөдөлмөрч зан, уйгагүй хичээл зүтгэл, сайхан сэтгэл танд тусална. Ажлын амжилт хурдацтай, мэдэгдэхүйц байх бөгөөд энэ нь ч таны орлогод нөлөөлнө. Орлого өсөх ч анхаарлаа сулруулж болохгүй. Ойрын хүрээллээс тань санаатайгаар биш ч гэлээ танд атаархах хүн гарч ирнэ, үүнээс болж таагүй зүйл учирч мэднэ. Хамт олонтойгоо харилцах харилцаанд хүндрэл гарч мэднэ, тиймээс зайгаа барьж, хэт нээлттэй байлгүй, амжилтаа гайхуулах хэрэггүй. Энэ бол маш чухал үе. Ажил хэргийн тал дээр хүсээгүй ажил санхүүгийн хувьд муугаар нөлөөлөх учраас гэрээгээр ажилладаг байсан ч дээрээс үүрэг даалгавар хүлээлгүй бие даан ажиллах хэрэгтэй. Ажлаа чин шударгаар хийж, удирдлагынхаа өмнө байр сууриа бэхжүүл. Хаврын сүүл эсвэл зуны эхээр таны найдвартай ар тал болж, он удаан жил бат бэх суурь болох ажил хэрэг олох боломж өндөр байна.

Мөнгө санхүү: Энэ он санхүүгийн тал дээр тогтвортой, ялангуяа нэгдүгээр сард санхүүгийн нөхцөл байдлаа бэхжүүлж чадсан бол цаашлаад энэ тал дээр санаа зовнихгүй байж болно. Та санхүүгийн нөхцөл байдлаа дээшлүүлэхийн дээр хэвээр хадгалахыг хичээнэ. Өөрийн ажил хэрэгтээ хөрөнгө оруул, ингэснээр орлого сайжирна. Гэхдээ итгэлтэй байхын тулд арилжааны ажил хэргээр туршлагажсан мэргэжилтний зөвлөгөө авахад гэмгүй. Оны эхний хагаст үр өгөөж ихтэй ажлын санал гарч ирж мэднэ. Гэхдээ сонголт хийхэд хэцүү. Аравдугаар сард нөхцөл байдал өөрчлөгдөж гайхалтай ирээдүйг зөгнөх шинэ боломжууд гарч ирнэ. Гэхдээ 2017 оны намрын бүхий л эхлэлүүд шууд л орлого авчирна гэж найдах хэрэггүй. Энэ ажлууд ирээдүйн баталгаа болно гэдгийг санаж тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тээвэрлэлт, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэл, санхүү зээл, дизайн, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт илүү их орлого олж мэднэ.

Хайр дурлал: Охины ордныхонд энэ жил хайр дурлалын сэдэв таны хувьд хоёрдугаарт тавигдаж мэднэ. Энэ нь таны л шийдвэр. Нэгдүгээр сараас эхлэн янз бүрийн шалтгаанаар гарч ирэх маргаан зөрөлдөөнөөс та залхаж эхэлнэ. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ ойлголцох ч дахиад л өөр шалтаг шалтгаан гарч ирнэ. Маш бат бэх харилцаа ч үүнд хэлмэгдэж мэднэ. Салалтаар дуусахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ зөвхөн танаас бүх зүйл шалтгаална гэдгийг бүү мартаарай. Та хайртай хүндээ хэт их шаардлага тавьж, жижиг сажиг зүйлийг дэврүүлснээр асуудал үүснэ. Найз нөхөд, гэр бүлийнхэн тань таныг тайтгаруулж зөвлөгөө өгөх ч та үгэнд нь орохгүйн улмаас зөрчилдөөн үүсэх магадлалтай. Тиймээс амьдралыг бодитоор харж, бусдын ярьж зөвлөж байгааг сонс, ингэснээр та хайр дурлалын тал дээр аз жаргалтай байх болно.

ЖИНЛҮҮРИЙН ОРД: Жинлүүрийн ордныхон энэ он бүхий л тал дээр амжилттай байхаар од эрхэс таныг ивээж байна. Гэхдээ төлөвлөгөөний ихэнх хэсэг нь гэр бүл ойр дотны болон хайртай хүмүүстэй холбоотой байна. Хэдийн үүсэн тогтсон нөхцөл байдалд өөрчлөлт оруулах шаардлага гарч, гэр бүлийн болон ахуйн амьдралаа өөрөөр харах шаардлагатай болж мэднэ. Найз нөхдийн хүрээнд ч ийм өөрчлөлтүүд гарч мэднэ. Зарим эртний нөхдөөсөө салахаас аргагүй болж мэдэх юм. Оны эхнээс л хүсэл мөрөөдөл, боловсруулсан төлөвлөгөөндөө хүрэхийн тулд хаашаа хөдөлж, ямар хүчин чармайлт гаргах вэ гэдгээ ойлгоно. Ажил хэргийн тал дээр ч гэр бүл, хань ижил, ах дүүс тань томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлох нь зүйтэй. Гэр бүлийн бизнес босгох суурь нөхцөл тавигдаж мэднэ. Аливаа эхлэлд хавар мөн зуны эхэн үе таатай. Гэхдээ тантай сөргөөцөлдөгчид өрсөлдөгчид идэвхэжнэ гэдгийг санах хэрэгтэй. Тэмцлээс бүү ай, гэхдээ тэдний араас улайран хөөцөлдөх хэрэггүй.

Ажил: 2017 онд ажил хэрэгтэй холбоотой бүхий л зүйл дээр ихээхэн ирээдүйтэй байна. Хаврын эхээр ажил мэргэжилдээ томоохон өөрчлөлт хийх, албан тушаал ахихад нэг алхам хийх шинэ боломжууд гарч ирнэ. Тууштай байж, зорилгынхоо төлөө зоригтой алх. Даруу зан гаргаж, хэн нэгнийг урдаа оруулах нь хэнд ч хэрэггүй. Од эрхэс танд зориулан энэ онд гол дүрийг бэлтгэсэн. Тиймээс ажил хэргийн асуудалд өөрийгөө харуулахын тулд багахан боломжийг ч бүү алд. Бүү залхуур, ажлыг хэзээ ч битгий хойшлуул, эс тэгвэл амжилт танаас нүүр бууруулна. Шинэ ажилд орохоор бол гурав, дөрөв, тавдугаар сар ээлтэй. Намар гэхэд таатай үр дүн нь гарч эхэлнэ. Хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж байгаа хүмүүст ч эн он таатай байна. Та урлаг, хууль зүй, анагаахын чиглэлээр гараагаа эхлэх гэж байгаа бол тун сайн. Зохиолч, зураач, хөгжимчин, стилист, нийгмийн ажилтнуудын ажил үйлс сайн байна.

Мөнгө: Нэг зүйл дээр аз таарвал, хоёр дахь, гурав дахь дээр ч аз таарна. Мөнгө санхүүгийн тал дээр ажил хэрэгтэй адил бүх зүйл сайн байна. Ажил хэргээс олсон мөнгөнөөс гадна хууль ёсоор бэлэглэсэн, өвлөн авсан орлого өссөнөөс үүдэн материаллаг байдал бэхжихийг үгүйсгэхгүй. Энэ онд та амьсгаа авч, маргаашийн өдөртөө итгэлтэй байх болно. Та чиглэлээ зөв сонгож, энэ асуудал дээр идэвх зүтгэлтэй хандсанаар мөнгө аяндаа ороод л ирнэ. Хөдөлмөрч тууштай зангийнхаа ачаар орлого тань сайжирна. Эхлүүлсэн ажлаа бүгдийг дуусгаж, зохих үр дүнг нь харах хэрэгтэй, эхлүүлсэн ажлаа замын дунд хаях хэрэггүй. Аливаа бэрхшээлд уужуу ханд. Хамгийн гол нь дотоод сэтгэлдээ эрх чөлөөтэй, үл хамааралтай байх хэрэгтэй. Оны эхнээс өр ширгүй болбол ирэх жил таны хувьд санхүүгийн тал дээр толгой гашилгах шаардлагагүй болно. Бусдаас мөнгө зээлэхгүй, мөн зээлдүүлэхгүй байх хэрэгтэй. Зээлсэн мөнгөө авах, эргүүлж өгөхөд таагүй асуудлууд тулгарснаар танд төдийгүй гэр бүлийнхэнд асуудал үүсч мэдэх юм. Тооцоотой, няхуур байх нь хөрөнгө мөнгөний асуудал дээр гол баримтлах зарчим. Жилийн эхний хагаст томоохон, үнэтэй худалдан авалт хийхээс татгалз.

Хайр дурлал, гэр бүл: Оны эхний хагаст хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд бүх зүйл тайван, нийцтэй байна. Гэр бүл дотор тав тухтай уур амьсгал бий болж, хань ижилтэйгээ хамтран ажил эрхэлж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь та хоёрын дундах харилцааг бэхжүүлнэ. Гэвч намар үүлгүй тэнгэрээс аянга цохих мэт гэнэтийн явдал үүснэ. Та хувийн амьдралаа сонирхолтой болгохыг хүсч, шинэ зүйлд татагдан, толгой эргэж ч мэднэ. Түр зуурын явдалд татагдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ганц бие жинлүүрийнхэн заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Бүх зүйлийг нэг дор амжуулах гэсний хэрэггүй. Харилцаа жамаараа, тайван үргэлжлүүлэх боломжийг олго. Харилцаа дөнгөж эхэлмэгц л сөргөлдөөн, маргаан гарч эхэлбэл зөв сонголт хийсэн эсэхээ сайтар бодож үзээрэй. Та амьдралынхаа ханиар сонгох хүнтэйгээ учирсан үед ноцтой маргаан зөрөлдөөн гарахгүй.

ХИЛЭНЦИЙН ОРД: Од эрхсийн байрлал энэ онд танд сайхнаар эргэхээр 2017 онд Хилэнцийн ордын олон хүмүүс хувийн түүхээ алтан үсгээр бичих боломжтой. Танд хувь тавилан гайхалтай өгөөмөр хандаж, аливаа ажил үйлийн эхлэлд хязгааргүй боломжууд нээгдэнэ. Эрсдэл хийхээс бүү ай, зоригтой шийдэмгий хөдөл. Нэгдүгээр сарын эхээр тааламжтай өөрчлөлтүүдийн анхны шинж тэмдэг мэдрэгдэж, хавар улам бүр тодрох бөгөөд харин зун гэхэд үр шимээ өгч эхэлнэ. Жилийн хоёрдугаар хагаст мөнгөтэй холбоотой ажил үйлсэд таатай байна. Гэхдээ таны амжилтад атаархагч, муу санаатнууд таны эсрэг зүйл хийж магадгүй. Тиймээс аливаа зүйлд уян хатан, болгоомжтой хандах хэрэгтэй. Тайван тэвчээртэй, айдасгүй байх нь атаархагчдаас таныг хамгаалах найдвартай хуяг гэдгийг санаарай.

Ажил: Ажлын амжилт өөрийн хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална. Гэхдээ анх харахад шийдэж боломгүй мэт санагдах асуудлуудыг ч шийдвэрлэх эрч хүч хангалттай байна. Та өмнө нь бүтээлч санаа олж, шинэ санаагаа нөөцөлж хэрхэн хөдлөхөө тунгааж байсан бол одоо ажил хэрэг болгох цаг нь ирсэн. Удаан бэлтгэж, тээнэгэлзэлгүйгээр ажлаа эхэл. Зун гэхэд албан тушаал ахих, өөрийгөө хосгүй мэргэжилтэн гэдгээ харуулах, өөрийн гэсэн бизнес нээх эсвэл хөл дээрээ бат бөх зогсох боломжууд гарч ирнэ. Харин намар гэхэд үүнээс үүдсэн гайхалтай үр дүнг мэдрэх болно. Аливаа шинэ зүйл эхлэхдээ өмнө нь эрхэлж байсан ажил хэргийнхээ салбараас эрс өөрчлөх хэрэггүй. Өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүстэйгээ холбоо харилцаатай бай. Уран бүтээлийн чиглэлийн хүмүүст илүү таатай жил болно. Олон нийтэд өөрийгөө таниулах, нэр алдар олох сайхан боломж гарч ирнэ.

Мөнгө: Энэ оны туршид мөнгө санхүү тогтвортой өсөх болно. Мөнгөний эх үүсвэр багасах ч үүнд санаа зовох хэрэггүй. Мөнгө урьдынхаас ихээр орж ирнэ. Учир нь та өмнө нь олон зүйлд анхаарлаа хандуулж, сарниулах шаардлагатай байсан бол энэ удаад нэг л зүйл дээр сайтар төвлөрч чадсанаар орлого нэмэгдэнэ. Сонгож үлдсэн чиглэлдээ анхаарал, хүч чармайлтаа хэчнээн их зарцуулна орлого төдий чинээ их байна. Олсон орлогоо тогтоож, амьдралаа сайхан, аз жаргалтай болгохын тулд төрөлхийн авьяасаа гаргах хэрэгтэй болно, гэхдээ энэ таны хувьд маш хялбар зүйл. Зардлын хувьд гэвэл хүүхдүүд, тэдний боловсрол, хөгжилд зориулан мөнгө зарцуулна. Хэрэв хүүхэдгүй бол бүтээлч зүйл, хайртай хүмүүстэй мөнгө зарцуулна. Энэ нь танд сэтгэл санааны хувьд таатай, ашигтай байх бол үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийснээр олон жилийн хугацаанд найдвартай, тогтвортой орлого олох эх үүсвэр болно.

Хайр дурлал, гэр бүл: Таны амьдралыг өөрчлөх учрал хүлээж байна. Энэ нь таны гэр бүл болон гэрлэлтийн талаарх бодлыг өөрчилнө. Танд яг хэрэгтэй тэр л хүнийг алдахгүй байх нь чухал. Ялангуяа хоёр, гурав, зургаадугаар сард та сэтгэл татам байж, энэ үед таныг хүрээлж байгаа хүмүүс танд илүү анхаарал тавих болно. Тав, найм, 10 дугаар сард гэрлэх санал хүлээж авна. Намар хуримын ёслолоо төлөвлөж болно. Гэр бүлтэй хилэнцийнхний хувьд оны эхээр бага зэрэг зөрчилдөөн үүсч магадгүй. Үл ойлголцол, тунирхлаас болж гэр бүлийн уур амьсгалыг эвдэж, өөр хүнтэй болох талаар ч бодож болзошгүй. Гэхдээ яаран шийдвэр гаргаж олохгүй. Хайр хүчтэй л бол бага зэрэг тэвчиж, хэсэг хугацаанд тусдаа амьдарч, эсвэл амралтаа авч, хүлээцтэй байх хэрэгтэй. Намар бүх зүйл хэвийн байдалдаа эргэн орно.

НУМЫН ОРД: Энэ онд болох бараг бүхий л үйл явдлууд ирээдүй амжилтын найдвартай суурийг тавьж өгнө. Гагцхүү зорилгоо зөв тавьж, эрхэмлэх зүйлээ тодорхойлон, жижиг зүйлд анхаарлаа сарниулалгүйгээр шийдэмгий хөдлөх хэрэгтэй. Ахмад, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонсох нь тустай. Нэмж боловсрол эзэмшихээр шийдэж магадгүй, энэ он ч үүнд тохирох жил. Олж авсан мэдлэгийнхээ ачаар карьер өсөх төлөвлөгөөнд дэх боломжуудаа ашиглаж чадна. Таны хүрээлэл дунд үзэл бодол нэгтэй хүмүүс нэмэгдэж, нөхөрлөлийн холбоо бэхжин, харин зам зуурын хүмүүс өөрсдөө амьдралаас тань гарна. Хувийн амьдралд бүх зүйл хялбар байхгүй, зарим үед бүр таагүй гэж хэлмээр мөчүүд гарах ч ажил мэргэжилдээ амжилт гаргах нь энэ бүх дутагдлыг нөхөх тул та үүнд нэг их санаагаар унах шалтгаан гарахгүй.

Ажил: Та үнэхээр өөрчлөлтийг хүсч байвал тэдгээрийг сайн төлөвлө. Шинэ зорилт, хариуцлагыг зоригтойгоор барьж ав, хүндрэлтэй асуудлаас бүү ай. Юунд ч харамсахгүй. Нэгээс тавдугаар сарын хооронд хийсэн бүхий л зүйлс үр дүнгээ өгнө. Ажил хэрэгтээ амжилттай байхын тулд зургаадугаар сар хүртэл төлөвлөгөөний дагуу, жигд хүчээр ажиллах нь зүйтэй. Гол чиглэлээ сонгон авч, түүн дээрээ хамаг анхаарал хүч чармайлтаа төвлөрүүлэх хэрэгтэй. Зорилтоо зөв тодорхойлж, зохих зүтгэл гаргасан бол та олон зүйлд хүрч чадна. Гэхдээ хариуцлага улам нэмэгдэж, ажлын явц таны бодож байснаас илүү удаан юм шиг санагдаж мэднэ. Үүний шалтгаан нь та хэт их хүлээлт, өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлсэнтэй холбоотой. Үүнээс бол хамт олонтойгоо зөрчилдөж мэднэ. Тиймээс зайлшгүй гарах зогсолтыг ашиглан, үүссэн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, дараа нь шийдвэр гаргаарай. Удирдлагатайгаа харилцаагаа бэхжүүлэх мөчүүд гарч ирнэ. Тавдугаар сар эхлэхээс өмнө хувь тавилангийн бэлэгт анхааралтай ханд. Таны итгэж найдаж хандсан түнш үнэн хэрэгтээ ажлыг тань баллах нэгэн ч байж мэднэ. Эрүүл ухаанаа алдалгүй, бүхий л ажлын санал, шинэ хүнтэй танилцахдаа сайтар нягталж үзээрэй.

Мөнгө: Нумынханы санхүү энэ жил тайван, таатай байна. Гэнэт их мөнгө олох, эсвэл мөнгөгүйдэх асуудалтай тулгарахгүй. Гэхдээ жилийн туршид өмнө нь гаргасан санхүүгийн алдаагаа засаж залруулах хэрэгтэй болж мэднэ. Энэ ажлыг хойшлуулалгүй хийх хэрэгтэй, учир нь 2017 онд өөрчлөлт шинэчлэлт хийхэд найдвартай суурь бэлдэж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулахын тулд 2017 онд төлөвлөгөөгөө сайтар боловсруулах шаардлагатай юм. Нэгдүгээр сарын сүүлээр эсвэл хоёрдугаар сарын эхээр хуучин өртэй холбоотой асуудал гарч, үүнээс болж сөргөлдөөн үүсч мэднэ. Зуны эхээр хэт их мөнгө олох гэж улайрна. Гэхдээ энэ үе томоохон хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй, шаардлагагүй зардал, хэт үнэтэй худалдан авалтаас болж санхүү хүндрэх эрсдэлтэй. Тиймээс төсвөө хянаж, байгаа мөнгөө зөв зарцуулан, хуримтлал үүсгээрэй. Ялангуяа жилийн хоёрдугаар хагаст өөрт тань эсвэл өөр хүнд материаллаг тусламж хэрэгтэй болох тул хуримтлал үүсгэх нь чухал.

Хайр дурлал, гэр бүл: Энэ онд олон сонирхолтой хүнтэй танилцана, гэхдээ удаан хугацааны тогтвортой харьцаа үүсгэх нь ховор. Өөрсдөө хэт их санаачилга гарган, зүрх сэтгэлээ өгснөөр бүтэлгүйтэж, улмаар сэтгэлээр унах магадлалтай. Хоёр, гуравдугаар сард сэтгэл хөдлөлөө дарж, харин зун, намар хяналтаа бага зэрэг сулруулж болно. Энэ үе хайр дурлалын харилцаа үүсгэхэд тохиромжтой үе байх болно. Гэр бүлтэй нумынхны хувьд гэр бүлийн бат бэх байдлыг шалгасан он болно. Шинэ, өөр зүйлд татагдан гэр бүлээ нураах аюулын ирмэгт хүрч мэднэ. Аливаа шийдвэр гаргахдаа сайтар тунгааж үзээрэй.

МАТАРЫН ОРД: 2017 онд та итгэл найдвараар дүүрэн байна. Санасан, төлөвлөсөн бүхэн биелнэ. Гэхдээ зөрчилдөөнөөс зайлсхийж, хэлэлцээр хийж чаддаг чадвараа ашиглаарай. Хуучны холбоо сүлбээгээ хадгалж, шинэ танилуудтай болно. Таны өнөөгийн болон одоогийн санаачилгууд амжилт дагуулна. Гэхдээ маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болно, харин таны хэдийнээ хүрсэн байр суурь нэмэлт хариуцлагыг шаардана. Тиймээс энэ он зорилготой, хувийн бизнес эрхэлдэг, чөлөөт уран бүтээлчдэд илүү таатай байна. Энэ он нухацтай чухал шийдвэр гаргахад тохиромжтой үе юм. Таны хүч чадал ч үүнд хангалттай, бүх зүйл хялбархан, энгийнээр шийдэгдэнэ. Нэг зэрэг олон асуудал шийдэхэд бэлэн байгаарай. Үүнд гурваас есдүгээр сарын хооронд хамгийн хүнд үе тохионо. Бүхий л зүйл дээр сонголт хийх болно. Намар нөхцөл байдал тогтворжино. Шинэ санаа өгч, амьдралд тань таатай нөлөө үзүүлэх шинэ танилуудтай болж мэднэ.

Ажил хэрэг: Мэргэжлийн ажил таны хувьд нэн тэргүүний үүрэгтэй хэвээр байна. Тэсвэр тэвчээр амжилтад хүрэх түлхүүр болно. Маш их ажилтай, ачаалалтай ихтэй байх ч ажил хэрэгтээ хариуцлагатай хандах чадвар, эцсийн зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл хүссэн үр дүндээ хүрэх боломжийг бий болгоно. Замд тань бага зэрэг саатал гарвал бүү тоо, үүнийг төлөвлөгөөт зогсолт гээд л бодчих. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, өөртөө итгэ. Гэхдээ үр дүн маш хурдан гарна гэж хүлээх хэрэггүй. Гэнэтийн аз тохиож, эсвэл шууд л бүх зүйл гэрлийн хурдаар бүтчих нь гэж байхгүй. Намрын үеэр шинэ боломжууд гарч ирэн, бүх зүйл арай хялбар болно. Удирдлага эсвэл албаны нөлөө бүхий этгээдүүдтэй харилцан ойлголцож, тэднээс тусламж хүсэж болно. Урт хугацааны хэлэлцээр, томоохон гэрээ хийх, бизнес эрхлэхдээ томоохон хариуцлагатай алхам хийхэд тохиромжтой. Чухамхүү энэ үед цаашдын амжилтын найдвартай сууриа энэ үед тавина. Та энэ онд сайн хөдөлмөрлөж чадвал санхүүгийн байдалдаа санаа зовнихооргүй болно.

Мөнгө, санхүү: Санхүүгийн хувьд сайн жил болно, гэхдээ амар хялбар аргаар мөнгө олно гэж найдах хэрэггүй. Бооцоо тавих, бирж дээр тоглох, аливаа эрсдэлтэй мөнгөний харилцаанаас зайсхийх хэрэгтэй. Мөнгө зээлж, зээлдүүлэхгүй байхыг хичээгээрэй. Чухал шийдвэр гаргахын өмнө сайтар бод, нэгэнт гаргасан шийдвэрийг буцаах боломжгүй шүү дээ. Үнэнч хөдөлмөрөөр олсон мөнгөндөө л найдаж болно. Танилын хүрээгээ өргөжүүл, шинэ холбоо харилцаа ашигтай байх болно. Жилийн дунд хэсгээр мөнгө санхүүгийн хэрэгтээ онцгой анхаарал хандуулаарай. Санхүүтэй холбоотой таагүй асуудлууд гарч болзошгүй. Магадгүй ойр дотнынхонтойгоо харилцах харилцаанд ч нөлөөлж мэднэ. Ёс журам, хувийн ашгийг алийг нь сонгох тал дээр ярвигтай нөхцөлтэй тулгарна. Гэхдээ сонголт таны өмнө. Намар санхүүгийн байдал өөрчлөгдөнө. Таны хэдийнээ мартсан хуучин өр ширийг буцааж өгч мэднэ. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн энэ онд мөнгө санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Хайр дурлал: Матарууд хувийн болон гэр бүлийн амьдралд та одоо төсөөлж ч чадахгүй өөрчлөлтүүд гарч мэднэ. Яг л үүлгүй тэнгэрээс аянга цахих мэт гэнэтийн үйл явдал зун гарч мэднэ. Болсон үйл явдал танд таалагдахгүй байсан ч өөрчлөлт бүрийг нааштайгаар хүлээж аваарай. Энэ өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд танд дутагдаж байсан тэр л зүйл гэдгийг ойлгох болно. Таны хүрээлэлд үнэнч найдвартай анд төдийгүй, удалгүй амьдралын тань хань болох хүн гарч ирж мэднэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хань ижилтэйгээ өнгөрөөх цагаа нэмэгдүүлж, хамт аялж, нэг нэгнээ илүү сайн мэдэж дотносох боломж гарна.

БУМБА/ХУМХЫН ОРД: Энэ он танд зарим талаараа үр ашигтай, зарим талаараа алдаагаа засаж байгаа мэт санагдах болно. Амьдрал яг л зэрэгцээ хоёр урсгалаар явагдаж байгаа мэт санагдана. Нэгээс нөгөөд шилжихийн тулд танд уян хатан чанар шаардлагатай болно. Маш сайн бодож, тунгааж шийдвэр гаргаснаар л боломж гарч ирнэ гэдгийг санаарай. Дөрөвдүгээр сар хүртэл шинэ зүйл эхлүүлэхээ түр азна. Харин өнгөрсөн оныхоо дуусгаагүй ажлыг дуусгаж, түншийн холбоо харилцаагаа зузаатган, төлөвлөгөө боловсруулж, шинэ зүйл эхлүүлэх хөрсөө бэлтгэх хэрэгтэй. Харин тавдугаар сард бодсон санаснаа хэрэгжүүлэх ажилд орон, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хумхууд энэ зөвлөгөөг дагаж чадвал 2017 оны эхэн гэхэд таны амьдрал танигдахгүй болтлоо өөрчлөгдөнө. Таны хамгийн нандин хүсэл мөрөөдлүүд биелнэ.

Ажил

Энэ жил ажлын сэдэв хамгийн анхаарал татсан асуудал байх болно. Хавар сүүлийн үед ажил хэрэгт тань хуримтлагдаад байсан зөрөлдөөнийг арилгаж чадна. Та өөрийн бизнес эсвэл бие даасан ажлаа эхлүүлэхээр шийднэ. Гэхдээ хуучин ажил хэргийн түншүүдтэйгээ бараг л харилцаагүй болох тул хуучин зам дээр шинэ зүйл эхлүүлэх гэж оролдсоны хэрэггүй. Эрсдэл хийхээс бүү ай. Жилийн хоёрдугаар хагаст уран бүтээлийн салбар, интернет технологи болон зөвлөгөө өгөх салбарт амжилттай ажиллах таатай нөхцөлүүд бүрдэнэ. Ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байгаа хүмүүс ч энэ төрлийн мэргэжлийн талаар бодоод үзэхэд гэмгүй. Гэхдээ та энэ жил ямар ч ажил эрхэлсэн гэсэн таны хүчин зүтгэл амжилт болон материаллаг байдлын амжилтаар үр дүнгээ өгнө гэдгийг санаарай. Удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст илүү таатай байна.

Мөнгө

Ажил мэргэжилдээ идэвх зүтгэлтэй байвал санхүүгийн тал дээрээ санаа зовних шалтаг шалтгаан гарахгүй. Таны хувьд мөнгө, санхүүгийн байдал хүнд үе гардаг гэдэг нь л үнэн л дээ. Та мөнгө олохыг ихэд хичээсэн ч тэр бүр олдохгүй байх нь бий. Харин энэ жил энэ байдал өөрчлөгдөнө. Таны санхүүгийн байдал дээшлэх бөгөөд амжилттай ажиллаж, төсвөө зөв хуваарилсны үр дүн нь энэ юм. Үүний зэрэгцээ зугаа цэнгэл, дэмий зүйл худалдан авах цаг зав гарахгүй, энэ нь ч таны мөнгөнд хэмнэлттэй байх болно. Хуримтлуулсан мөнгө тань байр орон сууцаа сайжруулах эсвэл гэр орон, гэр бүлтэй холбоотой томоохон худалдан авалт хийх шаардлагатай болсон намрын үед ихээхэн хэрэг болно. Харин зун гэнэтийн аз тохиож мэднэ. Ямар нэг сугалаанд аз таарч, төлөвлөгдөөгүй зардлуудыг нөхөх магадлалтай.

Хайр дурлал

Ахуйн асуудлууд, ажил дээрээ хэт ачаалалтай байсны улмаас романтик, хувийн амьдрал хойш тавигдаж магадгүй. Гэхдээ хайраас хаашаа ч зугтах аргагүй шүү дээ. Тиймээс зун хүртэл амраад ав, мөн хайр дурлалын адал явдал үүсгэх үү эсвэл эрх чөлөөтэй хэвээр байх уу гэдэг нь таны л хийх сонголт. Харин од эрхсийн зөвлөж байгаагаар таныг зорих хайр дурлал маш их хүч, таатай сэтгэл хөдлөл, уулыг ч эргүүлэх эрч хүчийг өгөх юм байна. Гэхдээ шинээр учирсан хайртай хүнгүйгээрээ амьдарч чадахгүй гэж санагдаж байсан ч албан ёсоор харилцаагаа баталгаажуулах гэж яарах хэрэггүй. Гэр бүлийн үүрэг хариуцлага энэ жил таны хувьд нэн тэргүүнд тавигдах ёстой ажил мэргэжлийн чухал зорилтуудыг шийдэхэд анхаарлыг тань сарниулна. Ер нь ч өөртөө үүрэг хариуцлага авахын өмнө материаллаг байдлаа бэхжүүлж, хөл дээрээ бат бэх зогсох ёстой шүү дээ. Харин ийм нөхцөл байдал дараа жилийн эхээр л бий болно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд өөр. Гэр бүлд таагүй харилцаа үүсэж, хань ижил тань салахаар шийдэж болох юм. Энэ байдлаас гарахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг аваарай. Мэдээж гэр бүлээсээ салахгүй, одоогийн гэрлэлт хамгийн чухал гэж үзэж байгаа бол шүү дээ.

ЗАГАСНЫ ОРД

Оны эхний хагаст найз нөхөд болон ажил хэргийн харилцааны хүрээ өргөжнө. Сонирхолтой, ашигтай танилуудтай болж, туслаж дэмжих хүмүүс гарч ирэхийн дээр олон удаа томилолтоор явснаар та бүтээлч санаагаар баялаг болно. Энэ бүхэн нь сайхан сэтгэгдлийг төрүүлж, амьдралын хэмнэлийг түргэсгэж, ажил мэргэжилдээ ахиж дэвших гайхалтай ирээдүйг бий болгоно. Та үргэлжлүүлэн сурч, эсвэл давхар гадаад хэл сурахаар шийдэж магадгүй. Энэ нь таны карьерт сайнаар нөлөөлж, хамт олон дунд таны нэр хүнд өсч, харин ажил хэргийн түншүүд таны мэргэжлийн цар хүрээгээ нэмэгдүүлэх гэсэн хүсэл эрмэлзлийг үнэлнэ. Энэ он бүхэлдээ романтик байдлаар өнгөрнө гэхэд нэг их буруудахгүй. Ирээдүйн ханьтайгаа учирч мэднэ.

Ажил

Ажил мэргэжлийн хувьд оны эхний хагас маш чухал, бэлтгэл үе байх болно. Зуны эхэн үеэс эхлэн ажлын цар хүрээ нэмэгдэж, шинэ зорилтууд гарч ирэн, тэдгээрийг амжилттай шийдвэрлэх боломж бий болно. Хүмүүстэй хамтрах, мөнгөний ажил ч эхэлж мэднэ. Ачаалал ихсэх хэдий ч та хялбархан давж гарна. Ажлын хамт олны дунд таатай уур амьсгал тогтож, ажлын нөхцөл болон хамт олонтойгоо харилцах харилцаа сайжирна. Бүх зүйл сайхан байх ч есдүгээр сар хавьцаа ажлын явцад нөлөөлж, хамт олны харилцааг хүндрүүлэх мэдээлэл гарч ирж мэднэ. Үүссэн асуудлуудыг шийдэхийн тулд ихээхэн хүчин зүтгэл шаардлагатай болно. Гэхдээ огцом шийдвэр гаргах хэрэггүй.

Мөнгө

Энэ жил мөнгө тийм ч хялбар олдоод байхгүй. Үе үе бүсээ чангалж, шаардлагатай зүйлд ч мөнгөө хэмнэж, маргаашийн тухай бодох шаардлага байсхийгээд л гарч мэднэ гэж зарим зурхайчид үзэж байна. Харин зарим нь 2017 онд ямар ч асуудалгүй элбэг хангалуун байна гэжээ. Хэнд итгэх нь таны л хэрэг. Таны өөрийн итгэж байгаа тэр л зүйл амьдрал дээр биеллээ болно. Хэрэв хоёр дахь хувилбарт нь итгэж, яг энэ зурхай шиг байгаасай гэж хүсч байвал хоёрдугаар сараас өмнө өр ширээ дуусгах хэрэгтэй, алдагдалтай төслүүдээс зайсхийж, санхүүгийн сахилга батыг маш сайн баримталж, ямар ч тохиолдолд бооцоот тоглоом, сугалаанд азаа үзэх хэрэггүй. Мөн аливаа бодлогогүй хийсэн санхүүгийн алхмууд алдагдлаар дуусна гэдгийг санаарай. Таны зорилгод хүргэх бодит зүйлс дээр анхаарлаа төвлөрүүл. Амьдралын оюун санааны зүйл болон мөнхийн үнэт зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр таны бүх зүйл бүтэмжтэй болно. Оны эхээр материаллаг хүндрэлүүд гарах ч зун гэхэд бүх зүйл хивэндээ орно. Өөртөө л илүүтэйгээр найдах хэрэгтэй болно. Мэдээж хүнд үед итгэлт найзууд, ойр дотны хүмүүс тань танд туслах нь ойлгомжтой. Гэхдээ таны өмнөөс таны ажлыг хэн ч хийхгүй гэдгийг санаарай. Тиймээс хичээл зүтгэлтэй ажилла, ингэснээр мөнгөтэй болно. Ямар ч ажил голдоггүй Загасныхан хичээж уйгагүй хөдөлмөрлөвөл од эрхэс ивээж, зүтгэлийнх нь хариуг жинтэй барина.

Хайр дурлал

Карьер өсөхөд чухал үйл явдлууд гарч, ажилдаа ихээхэн анхаарал хандуулах шаардлага гарах ч хайр дурлалын сэдэв Загасныхнаас холдохгүй. Ялангуяа хавар сэтгэл хөдлөл хил хязгаараа давж, хосын харилцаа шинэ өнгө төрхтэй болно. Хосоосоо идэвхтэй үйлдэл хүлээх хэрэггүй, санаачилгыг гартаа ав. Бүхий л айдас, биеэ барьсан байдлаа орхиж, хүслээ бүү боомил. Итгэлтэй бай, та эрх чөлөөтэй, нээлттэй, өөртөө итгэлтэй байснаар хайртай хүндээ илүү таалагдах болно. Хуримын ёслолыг намар товлосон нь дээр. Залуу загасныхны хувьд мөн ижил, гэхдээ толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Санаачилга гаргах хэрэгтэй, гэхдээ гарах үр дагаврыг нь урьдчилан бодох нь зүйтэй. Хэт сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй, бусдад уруу татагдаж, тантай үл нийцэх хүмүүстэй орооцолдож мэднэ. Үүнээс гарах үр дагаврыг тааварлахын аргагүй. Ялангуяа хоёр, тав, есдүгээр сард энэ тал дээр болгоомжтой хандах нь зүйтэй. Харин долоодугаар сард чухал уулзалт болно.

/ Амина Нутаг минь сургууль минь /

2017 оны 11-р сарын 29 Нийтэлсэн ger bul

Нас ахих тусам өвдөгөөр хатгуулах ихэсдэг шүү дээ. Хүн нас ахих тусам ясны зөөлөн эд буюу үе мөчний шингэн багасч өвдөгөөр хатгуулах, цаашлаад яс хэврэг болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. Өвдөг бол биеийг тэнцвэртэй байлгаж хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Тиймээс та гэрийн нөхцөлд дараах гурван орцтой байгалийн аргыг хэрэгжүүлэн өвдөгөөр хатгах өвчнөөс салаарай.

Бэлтгэх арга: Хатаасан улаан чинжүү нэг ширхэг, Нэг халбага алимны цуу, ½ аяга бүлээн оливын тос, үрж жижиглэсэн цагаан гаа ½ бэлдэнэ.

Ингээд найрлагад орсон хүнсний бүтээгдэхүүнийг сайтар холиод өвдгөөр хатгуулж байгаа хэсэгтээ өдөр бүр 20 минутын турш түрхэнэ. Орцод орсон халуун улаан чинжүү нь үе мөчний өвдөлтийг намдаадаг юм. Цаашлаад энэ аргыг тогтмол хэрэглэснээр үе мөч, шөрмөс сайжирч байгааг та анзаарах болно.

Эхнэр

2017 оны 11-р сарын 16 Нийтэлсэн ger bul

“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа л даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”
Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.

- Еэ! Ашгүй дээ ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
- Хэн бэ?
- . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
- Хэн бэ? Чи
- Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.
- Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.
Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь түүний бүх л юмнаас нэлэнхүй дээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм нихүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.
“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”
Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байсан нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор
- Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.
“Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”
Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .
Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амрав.
“Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”
Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр анисаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.
“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би энэнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”
Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.
Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцасыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажимаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.
“Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцасыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”
Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлл хийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чадахгүй байгаа заяандаа өөрийгөө л буруутгана. Салаад явъя хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахан санах билээ дээ. Өөрийнхөө шаналалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй “жаргалтай” уйлж сууна.
“Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”
Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буйр зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд “Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.
“Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсансан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахан мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”
- За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огьсонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж “гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсарахыг хүртэл сургаа биз.
“Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”
Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.
“Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж би чамтай амьдарсан. Түүнээс биш би шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж би чамтай ханилаагүй. Хурдхан шиг энийг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”
Тэр шал арсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцасыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.
“За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”
Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцасаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь
- Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь харж байгаад яг том хүн шиг асуулаа.
- Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.
“Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн, үзэн байж чадахгүй . . .”
Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.
“Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцасаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”
Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.
- Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?
- Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.
- Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?
- Аанхаан. Би дуртай.
“Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задалхаас”
Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг харж инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн, өхөөрдөн харна.
“Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”
Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.
- Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ
- Аавд өгчихөөрэй гээд бослоо.
- Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?
- Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.
“Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уйчлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”
Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч ундтаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй
- Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас “аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж
- Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад
“Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”
Түүний нойргүй хоносон ядранг нүднээс нь гомдлын ч биш, цөхөрлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг нулимс гарч хацрыг нь даган урслаа.
Хэн нэгэн хүн түүнийг харвал “Хэн нэгэн хүний энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа. 

Эх сурвалж: Т.Бум-Эрдэнэ

Үүнийг уугаад нүдний хараагаа сайжруулаарай!

2017 оны 11-р сарын 16 Нийтэлсэн ger bul

Хүний хамгийн нандин, чухал эрхтэн бол яахын аргагүй нүд билээ. Харин нүдний харааг сайжруулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх хялбархан аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Оросын нэрт доктор Владимир Петрович Филатов нүдний асуудалтай хүмүүст зориулан байгалийн гаралтай тус аргыг нээн илрүүлжээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
Үүнийг уугаад нүдний хараагаа сайжруулаарай!

1 Нүдний хараа сайжруулах арга

Орц:

Хушги - 500 гр
Зуун настын шүүс - 100 гр
Зөгийн бал - 300 гр
Нимбэг - 1 ширхэг

Хэрэглэх арга:

Эхлээд хушгиа хальсалж, бэлтгэнэ. Зуун настын шүүс, зөгийн бал, нимбэгний шүүс болон хушгиа холиорой. Үүнээсээ хоолоос 30 минутын өмнө нэг халбагыг идэх хэрэгтэй.

Нүдний хараа сайжруулах арга
2 Эмчид үзүүлэх

Хэрэв дээрх аргыг хэрэглэсэн ч үр нөлөөгөө өгөхгүй байвал, та эмчид хандаж, нүдээ үзүүлээрэй. Нүд тань хичнээн өвдөж, хорсож, хараа тань муудлаа ч тоохгүй явах нь аймшигт үр дүнг дагуулж мэднэ. Цаашлаад нүдний хараагаа ч алдаж мэдэх юм.

Эмчид үзүүлэх

Та бүхэндээ бонус болгож, зуун настын шүүс нь ямар тустай болохыг дуулгая.

Зуун настын шүүсний ид шид

Зуун настын шүүс нь маш олон төрлийн ид шидтэй бөгөөд таны эрүүл мэндэд онцгой нөлөөг үзүүлэх болно.

Ходоод гэдэсний өвчлөлийг намдаана.
Нөхөн үржихүйн үрэвслийг эмчилнэ.
Сүрьеэ өвчний үед эерэг нөлөө үзүүлнэ.
Зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ.
Өтгөн хатахад тустай.
Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.

НҮНЖИГТЭЙ ӨВГӨДИЙН НӨМӨР БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

2017 оны 10-р сарын 27 Нийтэлсэн ger bul

 

НҮНЖИГТЭЙ ӨВГӨДИЙН НӨМӨР БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Зэрэглээ зайдагнасан тарлан салхи бут дамжин сайварлаж, зээрийн шилбэнд ассан тоос тэнгэрт цоролзоод замхрах говь нутгийн хавар сэтгэлд нэг л эерүүхэн.

Халиу ягаан тэнгэрийн хаяа, газрын энтэйд уусан найрсч, гоо бүсгүйн задгайлсан гэзэг, энгэр ташаагаа даган, сулдаа намиран асгарах мэт хул шаргал нарны гал шаргал туяа, цацрах илч гэрлээрээ эх байгалийн хэвлийг таалахуй, халтар харганын үндэс газрын хээлэнд амилан, мөдхөн соёолох эмзэгхэн нахиа нь мөчрөө тийчих хавар цаг юутай талбиун.
Чиний араас тэнхээ мэдэн хашгирч гэмээ нь миний дуу чамд хүрэлгүй замдаа сульдан замхрах, хараа хярхаггүй талыг тас огтлон зурайсан сунагар замаар дүүрэн ачаатай ногоон машин хүнгэнэн давхисаар гарч ирэв.
Машины бүхээгт хэлтгий захтай цэнхэр хүрэм, хар жинсэн өмд өмссөн шавилхан биетэй залуу хажуудаа суусан өвгөний зүг мятрангуй харж
-Ахаа гэчихээд түүнээсээ бантан, толгойгоо илэн инээмсэглээд
– Үгүй ээ ааваа та ядарч байна уу. Халуун цай уух уу гэсээр хурдаа саан зогслоо. Өвгөн олон ч юм хэлсэнгүй үг дуугүйхэн буугаад машиныг нь тойрч ганц нэг дугуйг пидхийлгэн өшиглөн, үзсээр цааш алхахыг толиндоо хараад
-Зайлуул дугуйны хий шалгаад байх шиг байна. Жолооч нарыг ингэж аяглахыг харж байсан юм байхдаа гээд сэмхэн инээд алдан жуумалзаж суулаа.
-Тэнгэрийн хаяа тоосроод, алсуураа шуураад эхлэв бололтой. Говийн тэнгэр нэг хямраад эхэлвэл зохиртолоо хэд хононо. Эртхэн хөдлөөд суурин газар бараадахыг бодъё. Цай цүй яах вэ гэсээр орж ирэхэд
-Энэ өвгөн надад мөн ч томорч байна аа. Шинэхэн хүргэндээ өөрийгөө таниулах л гэж бодоод байна аа даа. Ийм сайхан нартай, салхи савиргүй тогтуун байхад ямар элэнцгийнх нь шуурга вэ гэж бодоод инээд нь хүрэн жуумганаад, түүнээ нуух гэж хий ханиан суудал дээрээ займчив.
Зуймраа хөх салхинд цаг наргүй зүлгэгдсээр, гөлөгний шүд шиг иржийсэн, хурц цэгээн чулуу нь ил гарсан дагжуур хөрстэй дэвсэгт түр зогссон хархүү суудлынхаа араас тос болсон саарал цамцанд нямбайлан боосон цондгор вааран савтай хятад архи гарган ирээд толгойгоо илснээ
-Ааваа энэ архийг та амсаад үздээ. Маото гэсэн байхаа. Манай хүргэн ахад найз нь бэлэглэсэн юм. Чанар сайтай, цэвэр нэрж гаргадаг сайн архи гээд магтаад байхаар нь эгчээс авсан юм. Тэр хятаддаа үнэтэйд ордог гэсэн шүү гээд хоёр гардан өгвөл өвгөний шингэн шаргал царайд инээмсэглэл тодорч
-Үгүй ээ хүү минь энэ вааран савыг нь ээ. Дээр үеийн галуун хүзүүт гэж ийм хөөрөн сав ганц нэг айлд байдаг байсан юм. Яг л мөндөө гэснээ энэ хайрханыг чинь яаж задалдаг билээ гээд эргүүлж тойруулан харах нь ирээдүйн хүргэн хүүгээ сүрхий тоож байгаа шинжтэй.
-Би задлаад өгөх үү гээд инээмсэглэн харвал
-Өө юү гэхэв. Эртхэн газар дөхье. Оройхон тухтайхан суугаад хүүгийн хишгийг хүртэнэ ээ гэхэд
-Яасан ёгжир зантай хөгшин бэ. Би хэзээ нэг иймэрхүү догь өвгөн болчихсон хүргэн хүүгээ мэрж явах бол гэж бодмоглон инээд алдчих шахав.
Жолооч хархүүг Тогтох гэдэг агаад жолоо барьж хол ойр явж эхэлсэн үеэс найзууд нь Тожоо жолооч гэж дуудах болсон билээ. Тожоо жолооч нэрэндээ дургүй гэж жигтэйхэн. Уг нь ч биендээ байхгүй цэвэрч нямбай бөгөөд хиртэй хувцастай явахгүй санаатай. Гэтэл ямар золиг нь Тожоо жолооч гээд дуудсаныг бүү мэд.
Мань Тожоо хүү энэ намар анагаахын дээдийн оюутан охинтой танилцсан бөгөөд сэм сэмхэн уулзаж гүйсээр нэг л мэдэхэд хагацаж салахгүй хосууд болсон билээ.
Алсхан давхиад хүргэчих ачаа бараа хомсдоод ойр зуурхан богино хөлийн тээвэр хийсээр залхаж явтал хүргэн ах нь дуудаад Говь-Алтай чигт ачаа буулгаад ирэх үү гэхэд бөөн баяр болж билээ. Ачаа бараагаа ачиж аваад ганц нэг хуучин дугуйгаа сольсноор бэлтгэл ажил ян тан бүтэв.
Оройхон найз охинтойгоо уулзаад говийн аймагт тээвэр хийхээр болсноо дуулгахад
-Би цуг явна. Говь алтай явахад манай нутгаар дайрч өнгөрдөг юм. Манай анги маргаашнаас дадлагат гарна гэж хошуу цорвойн эрхлэх найз охиноо дагуулсаар ирээдүйн хадам аавындаа өчигдөр ирсэн билээ.
-Манай аав ээж жирийн малчин хүмүүс. Чамайг хараад баярлана даа хэмээн ам хуурайгүй шулганасаар ирсэн найз охин нь гэрийнх гадаа ирмэгц, машинаас үсрэн бууж, гэрийнхээ зүг гүйсээр ээждээ очиж үнсүүлэхдээ, чихэнд нь ямар нэг юм шивэгнэхийг харсан Тогтох
-За энэ маань ч далан булчирхайгаа тооччихлоо доо янз нь гэсэн шүү таамагийг өөртөө дэвшүүлээд, зориг муутайхан гулжиганан алхсаар ортол илт сонжингуй харсан ээж нь өвгөн өөдөө учиртайхан харц шидэн
-Өвгөөн дээлээ өмс. Хүүхэд золгох гэж байна хэмээн хөгшиндөө нэгийг сануулах мэт сүрхий намжир хаян ширэв татах нь нүдний үзүүрт ойрхон тусав.
Халгаж ядсан, харц буруулсан, халгиж цалгисан хаврын энэ орой хол нутгийн хүний үр, ганц охиныг нь бараадан ирж нүүр хагарсаныг билэгшээн, хүүгийн авчирсан хот газрын хатуу идээнээс дараалан хэд хэд хүртсэн өвгөн эцэг нь сүрхий халамцаж охиноо үнсээд
-За хөгшөөн охин маань том хүн болжээ. Ингээд хоёр хөгшин толгой зээ нараа хүлээгээд сууж байдаг цаг ирэв бололтой гэхэд самган нь өвгөн өөдөө донжтойхон сэлбэлзэж
– Амаа тат гэж дохив бололтой хуучин бүрх малгайгаа гурван хуруугаараа чимхэн авч духдуулаад малдаа чимээ өгөн ханиасаар гараад явчихсан билээ..
Хадам гэж хэлж болох, хөгшдийн харцан дор халуун хоолоор шахуулсан Тогтох сэрүүцэх шалтгаар гадаа гарч машин тэрэгнийхээ ганц нэг татлагыг шалгаж үзээд орж иртэл, цоо шинэхэн даавуутай хөнжил дэлгэж, унтах орыг нь засчихсан харагдав. Намар өвлийн чилгэр саруудад найз охиноо тэвэрч үнсэхээс хэтэрч яваагүй Тогтох “өнөө шөнө” гэсэн амттайхан бодолдоо дэлүүрч, хамаг бие нь жирвэгнэж явтал их санасан газар есөн хоног хоосон хонохын үлгэрээр, ундарч асан хүсэл таалал нь талаар болсонд урамгүйхэн байлаа.
-Би ээжийнхээ өвөрт унтана. Гэрээ мөн ч их санасан шүү гээд инээд алдан эрхэлсээр ижийнхээ өвөрт шургасан бүсгүйгээ өглөө босохоос өмнө өндийж, хувцаслаад
-За би эртхэн хөдлөнө өө. Өнөө оройдоо ачаагаа хүргэх ёстой гээд явахаар зэхэж байтал өвгөн соёо сахлаа имхэрдэж
-За охин ирчихсэн юм чинь би энэ хүүтэй яваад ирье. Аймаг дээр хүнээс авах авлага байгаа. Золигийн туучий чинь инээж авсан өрөө өгөлгүй жил тойрлоо. Өрөнд ороо хүн бололтой. Сайхан унаагаар очоод ирдэг хэргээ гэсээр хамт хөдөлсөн билээ.
-Хурдан эргэж ирээрэй. Санана шүү гэсээр энгэрт нь наалдсан найз охиноо зөөлөн тэврээд,
-Чи намайг санахгүй ш дээ гэж чихэнд нь шивэгнэн, шөнийн гомдлоо тайлав.
Хайртай бүсгүйнхээ аавыг дэргэдээ суулгаад давхиж явахдаа үг өдөж, яриа дэлгэмээр санагдавч, эвээ нэг л олохгүй явсаар замын талыг туулчихав.
Ийнхүү урдах замаа ширтэн, сэтгэлд ургасан бодолдоо хөлбөрөн явтал, замын голд гээгдсэн мэт бөндийх хэд хэдэн бул хар чулууг тойрч амжилгүй машинаа овгонуулан дайрчихвал, өвгөн сүрхий ширүүн харцаар харсан ч дуугарсангүй.
Гэтэл өмнөх чулуунуудаас арай жижигхэн бор чулууг аз болж тойртол, унтаа сэрүүний завсар зүүрмэглэж явсан өвгөн
-Хүүхээ саяны бор чулууг голчихов уу гэхэд Тогтох тэсгэлгүй түсхийтэл инээд алдав. Голоод байхдаа яахав дээ гэж бодохоос л инээд хүрээд явлаа.
Гэтэл тэртээд зүмбэртэх цэнхэр уулсын наахнуур чанх дээшээ боссон наруухан цагаан тоос ганц нэг боссоор нэлэнхүйдээ бүрсийн буйг харсан өвгөн далбагар нударгаа эргүүлэн эвдэрч бяцарсан мойногдуу хуруугаараа зааж
-За хүү минь шуурга ч эхэллээ дээ. Энүүхэн доор бригадын хуучин туурь байгаа тийшээ зүглэнэ байгаа. Маргааш болтол эвгүйцэх шинжтэй гэхийг сонссон Тогтох, нар эрт дээр хэсэг явах юмсан. Яаж ч шуурсан ачаатай машиныг яав л гэж бодовч зөрүүдэлж чадалгүй заасан зүгрүү нь зам салав.
Онхол донхолтой бүдэг замаар ойж буусаар хэсэг явтал орой дээрээ овоотой намхан гүвгэрийг хижэн, огцом эргэсэн элстэй жалга таарахад, яаж ч чадалгүй элсэнд шарван гулссаар ганганд боогдон зогсов.
-За хүү минь цас хаялаад эхэллээ. Байтлаа бүр цасан шамарганд балбуулах нь дээ гэхэд л бүүдгэр улаан тэнгэрээс том том ширхэгтэй цасан ширхэг эргэлдэн бууж эхэлж байгааг анзаарав.
-Хүрз байгаа юу. Хурдхан аваад ир гэсээр далбагар нударгаа дотогш нь чихээд зогсож байгаа хижээл эрийг хараад өөрийн мэдэлгүй машиныхаа араар тойрч тоосонд дарагдсан хумбан хүрзээ гаргаж ирэв.
Тогтох цасан шамарга, шороон шуургаас илүүтэй машинаа унагачихаа шахсандаа сүнсээ зайлтал айж, өвдөг нь чичирч байгаагаа өөрөө ч анзаарахгүй байв.
– Үгүй ер, харин дориун хүрзтэй хүү байх чинь. Одооны хүүхдүүд хүрз гэхээр л дөрвөлжин хүрз гаргаад ирдэг юм. За яахав. Амьд хүн аргатай даа. Шуурга ширүүсэхээс өмнө машинаа гаргаад авчих юмсан гэсээр эвэршиж мойнсон, паливгар алгаруугаа нулимаад урд ганганы хуурай эргийг ухаж эхлэхээр нь бүр гайхчихав.
-Ааваа араас нь ухвал амар биш үү.
-Тэр дэмий улам л шарвана. Сул элстэй. Харин урагш нь ядаж тохой ухчихвал холхио гарна. Жаахан холхих зайтай болчихвол гарна аа гарна. Хэзээ бурхны элч ирээд туслах байх гэж суух вэ гэхэд нээрэн үнэн шүү гэсэн бодол төрөөд богинохон лоом суудлынхаа араас гаргаж санд мэнд ухаж эхлэв.
-Яарах хэрэггүй. Хүчээ гамна. Хужаа аргаар ухаж байгаад болгочихно оо хө гэхэд байдгаараа амьсгаадсан Тогтох өөрөөсөө ичих шиг санагдав.
Салхины эрч улам ширүүсч хэдхэн цагийн өмнө налайж байсан тэнгэр юу юугүй хөмөрчих нь үү дээ гэмээр аашилж, ачаа машин ганхуулна. Богино хүрэмнийх нь энгэр заамаар нойтон цас шургалж, хөл барьсан нимгэн гутал нь шилбэ хага ташим дааруулхад өөрийн мэдэлгүй эрүү ам хавчина.
Гэтэл өвгөний зулайнаас уур савсаж, даарах байтугай халууцаж байх шиг санагдахад гайхаж байлаа.
-Ээ миний хүү бүхээгтээ ороод дулаац. Халуун цай байгаа юу гэхэд нэг муу нэрлэхэх аядмар болж,
-Гайгүй ээ. Та ороод жаахан амар гэж ээрүү хүн шиг бээвэгнэх дуунаасаа санаа зовон дуугарлаа.
-За хө цас дарчихаас өмнө гаргана аа. Ерээд оны дунд үе хүртэл тээврийн жолооч явлаа. Иймэрхүү элс шаварт сууж бойтоглохыг алийг тэр гэхэв. Эв хавийг олбол гарч л таараа. Нөгөө муу хуурай элс жаахан чийг аваа биз. Чи цаад талаараа ороод суу. Үхэхээс бусдыг үзсэн хөгшин толгой арай дээр болов уу гэсээр эрүүнээсээ шуугдсан ч гэлээ өргөн шанаатай нүүрэндээ халтартсан нойтон шороог шувтарч нударгаараа хормойгоо савсаар жолооных нь ард суулаа.
Машиныг нь асааж, хүржигнүүлэн хэд хаазалснаа араанд нь “лүпп” хийлгэн түлхээд, урагш хойшоо сажин, холхиулсаар, бүдэг жимрүүгээ орж элснээс гараадахлаа.
Нойтон шамарганд голдоо ортол даарсан Тогтох хүрмээ тайлан хуурай цамц өмсөх хооронд өвгөн жалганы амсараар зүтгүүлсээр гарч, багаахан мөргөцөг ороон, хэдэн тоосгон байшингийн нурсан хананд тулж ирсэн нь нөгөө хуучин бригадын туурь бололтой ажээ.
-Ааваа эндээ шуурга намдтал хүлээх үү гэж хэлэхдээ түрүүний чичрүүдэс одоо хүртэл гараагүй байгааг анзаарав.
-Хүүе хүүхээ чи чинь халуураад байна уу даа гэхэд гайгүй гэж арайхийн хариулав.
-За даарсан цагт нөгөө “моотоо” архи чинь хэрэг болно доо гэж хүд хүд инээсээр, цай ууж байсан шилэн аяганых нь тэг дундуур архи хийгээд Тогтоход өгөхөд
-Би ууж чаддаггүй юм аа та л уу.
-Зүгээр хүүхээ нүдээ аниад балгачих. Тэгээд жаахан унтаад ав гэхийг л хальт сонсоод нам унтчихжээ.
Бөмбөрийн дуу нижигнэж, машины оройг хүмүүс түчигнүүлэн балбаад байх шиг санагдан арай ядан сэрэв.
Эхүүн үнэртэй хатуу архи гол зуран халуу шатаж, огичихоо шахсанаа л муухан санаж байлаа.
Гэтэл шуурганы хүч намсаж, тэнгэр зохирох тийшээ хандсан байх агаад, холын гэрэл дээр тавьсан машины бүхээгт халуу дүүгэж байлаа. Ухасхийн өндийж харвал хадам өвгөн дээлээрээ хуччихсан байв.
Харин өвгөн мах мариа нь шуугдсан ч бахим харагдах цээжиндээ дээлийнхээ гадуур хантааз маягийн хүрмийг нөмөрчихсөн машиныг нь бариад давхиж явна. Газрын байцыг харахад аймгийн төв ойртож байгаа аж.
Нүдээ нухлан өндийсөн Тогтохыг харсан өвгөн сөрөвгөр сахалтай уруулаа илж
-Унт унт. Санаа зоволтгүй. Аймгийн гэрэл харагдаж байна гэсээр араагаа солин давхина.
Нүнжиг заасан өвгөдийн нөмөр гэдэг энэ буюу…


НҮНЖИГТЭЙ ӨВГӨДИЙН НӨМӨР БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Related image

Хүүхдийг авьяасыг 3-6 насанд нь олж нээ… Үгүй бол “жирийн л хүн болчихдог.

Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц “жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалгаа байдаг.

Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард “өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх “дагавартайгаар” төрдөг байна.

Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, “ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв.

Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас “арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд “Арван нэгийн эргүүлэг” гэсэн нийтлэл “Дал” сонинд гарсан тул үл нуршму)

Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл. Гэхдээ “хувилгаан”, “суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний “сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм. “Нялх юм, балчир юм” гэж “хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ “танилгүй” явуулсаар зүгээр л “ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн.

Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн “ангир шар уургийг” нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм. Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна.

Сүүн тэжээлтэн ямар ч амьтан эхээс төрмөгц эхийнхээ халуун ангир уургийг хөхөж дархлаажаад бие хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Үүнийг зөрчвөөс өөрсдөө хохирдог ажээ. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд

а. Минутад авах амьсгаа нь 2000 шоо сантиметр эзлэхүүнтэй байдаг. Гэтэл том хүн 6000-10 мянган сантиметр эзлэхүүнтэйгээр амьсгална.

б. Нялхсын толгой нь биеийнхээ уртын дөрөвний нэгтэй тэнцдэг том хүнийх бол наймны нэгтэй тэнцдэг. Хөл нь биеийнхээ гуравны нэгийн хэмжээтэй байдаг бол том хүнийх хоёрны нэгтэй тэнцүү байдаг.

в. Уураг тархи нь 400 грамм тул том хүнийхээс гурав гаруй дахин бага байдаг.

Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд

а. Нүдээ нээх, аних, мээм хөхөх, залгилах, уйлж хашгирах, найтаах үйлдэл төрөлхийн заяамал байдаг.

б. Хоногийн ихэнх хугацаанд нойрсох “хөтөлбөртэйн” дээр юм базах, дургүйцэн түлхэх, хамгаалах үйлдэл хийж, баримжаа, зүг чигийг мэдэрдэг.

в. Хэрэгцээгээ (хоол унд)илэрхийлэх, биеийн өвдөх, ядрахыг “өгүүлэх” мэдээлэх арга нь уйлж, чарлах, сарвалзах хэлбэртэй.

г. Хоёр сартай орчмоосоо эхлээд дуу авиаг шулганах хэлбэрээр эхлэн улмаар “ав”, “өг”, “за”, “уу”, “ид” гэх богинохон үгээр хэлд орох бэлтгэлээ хийдэг.

Нэг настай болж эхлэх үедээ нялхсын үйлдэл зорилготой болж эхэлдэг

а. Гол “хөдөлмөр” нь тоглоом болдог. Тоглоомоор “хорвоотой танилцаж” эхэлдэг. Тоглоом нь нас нэмэх тусам идэвхтэй болж анхаарал, хөдөлгөөн, дүрслэн бодох, төсөөлөх сэтгэлгээ нь хөгжиж эхлэнэ. Шаламгай, зальжин чанар олж авахад нь тус болно.

б. Гол “хичээл” нь дуурайлт болдог бөгөөд том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл, зан авир, хувцас хунарыг хүртэл дуурайж, адилхан хийхийг эрмэлзэнэ. Томчуул энэ үед нь хүүхдэд “муу үлгэр” үзүүлэх шиг хортой юм байхгүй.

в. Хүн болж хөл дээрээ босохын бэлтгэл нь “мөлхөх”. Хүүхэд заавал мөлхөх шатыг дамжиж хөлд орох учиртай. Хөлд орох дасгал болсон мөлхөх нь “дөрвөн хөллөх” үйл явц учир гар нь мөн хөдлөж сурдаг ажээ. Харин сүүлийн үеийн залуу эцэг эх хүүхдийнхээ мөлхөх хөдөлгөөнийг их хязгаарладаг болсон нь буруу.

Нялхасын хараа, сонсгол үнэр (хамар) мэдрэмж амтлах, тархиа хөгжихөд гол нөлөөлөгч нь орчин ахуй, байгал

а. Сонсгол нь эцэг эхийн яриа хөөрөө, бүүвэйн дуу, гаднаас сонсдох элдэв чимээний нөлөөгөөр сэрнэ.

б. Нүдээ нээснээс хойш харагдах юмсын өнгө, хэлбэр дүрс, тоглоомынх нь байдал байгалийн үзэгдэл харааг нь сайжруулна.

в. Эхийн сүүний үнэрээс эхлээд идүүлдэг уулгадаг юмны нь үнэр, ахуй орчин, цэцэг навч бас элдэв химийн зүйлийн (спирт, бензин, архи) үнэр хүүхдийн нялх үнэрлэх эрхтэнд хүчтэй нөлөөлнө.

г. Хүүхдийг эхийн сүүнээс гадна элдэв амттан, туслах хүнс хоолоор хооллоход тэр нь мөн л амтлах эрхтэнг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг байна.

Нялхсын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь хаацайлалгүй ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй юм. Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинж тэмдгүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздагаар барахгүй авьяас, сонирхол нь ч, сэтгэхүйн онцлог нь ч зөв сонжвол цухас цухас мэдрэгддэг. Харин тэрнийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст нь дутагдахаас гадна тэр талыг нь анзаарахаасаа хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар байтал нэг л мэдсэн хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрч “ердийн хүн” болох насандаа шилжчихдэг байна.

Ялангуяа сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч “нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ. Гэтэл монголчууд нялхсаа өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар өсгөдөг байлаа. Тэр нь юу вэ гэвэл:

Нэгд, хүүхдээ хонины нэхий өлгийд манцуйлж (синтетик биш) хоймороо юмуу зүүн орон дээрээ тавьж, дэргэд нь ээж нь бүүвэйн дуу дуулан нойрсуулахдаа аманд нь хонины уураг сүүл хийж хөхүүлнэ.

(Хонины уураг сүүл бол ханаагүй хүчил, кальци ихтэй, маш тэжээллэг чанартай хүнс юм) Тэгвэл сүүлийн үеийн эх эцэг хүүхдэдээ хойт хөршөөс авдаг хоосон хаймран соска угж аманд нь үмхүүлж (анх удаа эх нь үрээ мэхлэж буй үзэгдэл) унтуулахыг оролддог болсон.

Хоёрт: Нэхий өлгийдөө өлгийдүүлсэн хүүхэд өөдөө харж хэвтээ тул тооноор хөх тэнгэр харагдаж, гадаа хонь малын болон усны шувуудын дуун гарах нь сонсогдож, бас цэвэр агаар хамраар нь сэнгэнэн байгалтай хэлхээ (контакт) үл тасардаг байлаа. Тэгвэл хүн амын наяад хувь нь шавар, тоосгон байшинд суух болсон өнөө үед өлгийтэй хүүхдэд хөх тэнгэр биш цагаан шохойтой адар харагдах бөгөөд цонх нь онгорхой бол элдэв том, жижиг тэрэгний цочмоор чагнаал, хүрхрэн хүржигнэх дуунаас өөр юм үл сонсогдоно.

Гуравт: Монголчууд хүүхдээ хөлд ормогц нь гэрээс арьсан бойтогтой ойр зуур явуулж байгаад дараа нь хөл нүцгэн алхах урт хугацааны (зуны дулаан цагт) аянд гаргана. Хонь хариулахад ч хөл нүцгэн, аргал түүх, ус зөөхөд ч хөл нүцгэн явуулна.

Тийнхүү эх байгалийнхаа хөрс уснаас хөлөөрөө “шим”, “эрчим хүч” авч арван хэдэн нас хүртлээ байгал эхтэйгээ шууд хэлхээтэй (контакт) явж өсдөгөөс чийрэг бөгөөд эрүүл хүн болно. “Хүн хөлнөөсөө эхлэн хөрсөөр нас бардаг” гэж эртний аман хуулийн үүдэлтэй бизээ.

Харин энэ тухайд бол эртний Римд 25 нас хүртэл гутал өмсдөггүй байсан гэдэг. Тэгвэл одооны манай хүүхдүүд хөл нүцгэн явах нь байтугай хуруу зузаан ултай гутал өмсөж, болж л өгвөл машин тэрэг унаж, төмөр бетон дөрвөн хананы цаана аж төрдөг болсноос сул биетэй, дархлаа султай, богино настай хүмүүс олширсоор байгаа ч юм шиг! Нялх үрээ 0-6 хүртлэх насанд нь “өрөөсгөл” байдлаар зөвхөн хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр нь анхаарсан бол хүүхдээ “гээсэнтэй” адил юм гэдгийг эх эцэг ухаарах ёстой билээ. Хүүхдийн хоёрдугаар дохионы тогтолцоо нь төгөлдөржиж амжаагүй байгаа нөхцөлд, амьдралын туршлага суугаагүйн улмаас бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл бүрийг, үг яриа бүрийг дуурайж мэдээлэлждэг болой.

Гэхдээ дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. Хамгийн эхнийх нь шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замдаа ордог ажээ. Үг сэггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээрээ идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог.

Энэ үед эцэг, эх, ах, дүү, ахмадууд нь муу үлгэр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэр ч байтугай хэлсэн хараалын үгийг нь ч хүүхэд тусган авдаг. Гэтэл манайхан “учир мэдэхгүй хүүхэд” гэж дорд үзэж дэргэд нь “балайрцгаах нь” түгээмэл үзэгдэл юм. Хоёроос гурван насан дээрээ нялхас хамгийн идэвхтэй дуурайлтын, тэгэхдээ өөрийн эрхгүй дуурайлтын үедээ байдаг. Тав зургаан насандаа бол ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дууриах нь идэвхждэг. Тэр насан дээр нь цэцэрлэг гэдэг хамтлагт ихэвчлэн өгдөг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дууриах цаг эхэлдэг. Дуу дуулдагаа дуурайх, зураг зурдагаа дагалдах, бүжиглэдэгээ юм уу хөдөлгөөнт тоглоомын авьяастай нэгнээ дуурайх гэхчилэн сайн юманд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авах нь бий.

Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой. Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ “хүнийшрүүлэх” осолтой хандлага юм. Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ.

Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс “үг хөгжил” муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс “цагаан гартан”, хөгжим дуу сонирхуулаагүйгээс “дүлий”, цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс “сул биетэн”, зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн “биеийг нь төрүүлсэнээс” өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа!

Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд “хуяглачихаад” үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ.

Зургаа хүртлэх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялагаар том хүнтэй тэнцээд ирдэг байна. Үүнийг гэрчлэж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье.

-Одхүүгийн хамраас чацга гоожоод байна! гэж нэг хүүхэд багшдаа хэлжээ. Тэгэхнээ нь тэр нь нус гоожиж буйг хэлсэн байжээ. Нус гэдгийг мэдэхгүй харин чацга гэдгийг сайн мэддэг хүүхдийн үг юм.

-Ээжээ, чиний хөл яасан бүдүүн гэдэстэй юм бэ? гэж нэг жаал ээжийнхээ хөлийн булчинг заангуут хэлжээ. Тэр хүүхэд “булчин” гэдэг үгийг мэдэхгүй харин “бүдүүн гэдэс” гэдгийг мэддэг тул түүгээрээ тодорхойлсон хэрэг.

-Ээжээ, энэ гудамж халуураад өвчилжээ! гэж нэг хүүхэд ээждээ хэлжээ.

-Яаж байна? гэсэн чинь

-Тэр халууны шил зүүчихэж гэхэд нь харвал гудамжны нэг байшингийн өнцөгт том термометр бэхэлсэн байжээ. Халууны нь үзэхээр ээж нь тэр хүүгийн суганд халууны шил хавчуулдгийг мэдэх тул түүгээрээ төсөөлөн сэтгэсэн хэрэг.

-Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад

-Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ.

Хотын нэг хүүхэд хөдөө говьд очоод халуун наранд шарагдахдаа:

-Ээжээ нарыг унтраагаад өгөөч! гэжээ.

Хотын хүүхэд тул чийдэн унтраадаг шиг л нарыг унтрааж болно гэж боджээ. Бас хотын нэгэн хүүхэд ээждээ:

-Ус, сүү, улаан ус, кока уугаад л байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ.

-Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэгийг хэлжээ)

Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг, эх нь инээлдээд л өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч гэсэн хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэсэнийг гэрчилдэг.

Өөрөөр хэлбэл суут хүн болох шинж тэмдгийн илрэл. Гэтэл доог тохуу болгоод өнгөрөөдөг тэнэглэлээс болоод хичнээн олон суутангаа бид тав, зургаан насанд нь мохоож байна вэ? Үүндээ эцэг, эх, томчууд ноцтой дүгнэлт хийх шаардлагыг шинэ зуун тавьж байна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв